Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зүрхний таславчийн дан ба хавсарсан цоорхойн рентген оношлогоо



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1390
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : өвчтөн, шинжүүд, уушгины артери, даралт, клиник

Аннотаци

Зүрхний таславчийн дан, хавсарсан цоорхой гажгууд нь зүрх судасны гаж хөгжлийн дотроос олонтоо тохиолдож байна (Т.Р.Харрисон, 1993; Н.Баасанжав, 1994).
Манай оронд олонтоо тохиолдож байгаа зүрхний таславчийн дан, хавсарсан цоорхой гажгийг ердийн рентген шинжилгээний аргар оношлох боломжийн судлаж, практикт нэвтрүүлэх нь хойшлуулшгүй асуудал мөн.
Зорилго: Зүрхний таславчийн дан, хавсарсан цоорхой гажгийн рентген үндсэн ба туслах шинжүүдийг тогтоож, ялган оношлох аргыг боловсруулах.
Зорилтууд:
1. Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхой гажгийн рентген шинж тэмдгүүд нь цусны бага эргэлтийн даралтын зэрэг, цоорхойн хэмжээтэй хэрхэн хамааралтайг тогтоох

2. Цусны бага эргэлтийн даралтын зэрэг, цоорхойн хэмжээ, цоорхойгоор хаях цусны чиглэлээс хамаарч гарах зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гажгийн рентген шинж тэмдгүүдийг тодорхойлох

3. Зүрхний таславчийн дан, хавсарсан цоорхойг рентген шинжилгээний тусламжтайгаар оношлох ба ялган оношлох аргуудыг судлах

4. Зүрхний таславчийн дан, хавсарсан цоорхой гажгуудын рентген оношилгооны шалгуурыг боловсруулах
Судалгааны шинэлэг тал:
1. Зүрхний таславчийн дан, хавсарсан цоорхой гажгуудын рентген үндсэн ба туслах шинжүүдийг өөрийн орны нөхцөлд анх удаа судалсан.

2. Зүрхний таславчийн дан, хавсарсан цоорхой гажгуудын рентген шинж тэмдгүүдийг цусны бага эргэлтийн даралтын зэрэгтэй уялдуулан боловсруулсан рентген оношилгооны шалгуурыг боловсруулсан.

3. Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхойн анатомийн шинэ ангилалыг боловсруулсан.
Судалгааны практик ач холбогдол:
1. Зүрхний таславчийн дан, хавсарсан цоорхойг рентген шинжилгээний тусламжтайгаар оношлох ба ялган оношлох аргуудыг практикт нэвтрүүлсэн.

2. Зүрхний таславчийн дан, хавсарсан цоорхой гажгуудыг оношлох ба ялган оношлох шалгуурыг рентген тасаг, кабинетуудад нэвтрүүлсэн.
Материал, арга зүй: Анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн П.Н.Шастины нэрэмжит Клиникийн III эмнэлгийн Зүрхний мэс заслын тасагт 1986-1994 онуудад мэс ажимлбар хийлгэж онош батлагдсан зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхой гажигтай 102, зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гажигтай 60, зүрхний таславчийн хавсарсан цоорхой гажигтай 20 өвчтөнд судалгаа хийсэн.
Үр дүн: Зүрхний таславчийн дан ба хавсарсан цоорхойн байрлал, хэмжээ, уушгины артерийн даралтаас рентген үндсэн ба туслах шинж тэмдгүүд шууд хамаарч байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Дүгнэлт:
1. Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхойн хэмжээ 1.5 см хүртэл байх үед рентген үндсэн шинжүүд
56.4-
84.6%, рентген туслах шинжүүд
10.7-
18.7%-ийн, уг хэмжээ 1.5 см-ээс ихэссэн тохиолдолд рентген үндсэн шинжүүд
68.3-
96.8%, рентген туслах шинжүүд
20.6-
68.3%-ийн оношилгооны ач холбогдолтой байна.

2. Зүрхний ховдол хоорхондын таславчийн цоорхойн хэмжээ 1 см хүртэл, уушгины артерийн даралт 40 мм.мөнгөн усны баганаас бага үед зүрхний зүүн ховдлын томролт
55.4%±
6.7-д, уушгины артерийн нумын цүлхийлт
35.1%±
7.9-д, уг цоорхойн хэмжээ 1 см-ээс том бөгөөд уушгины артерийн даралт 40 мм мөнгөн усны баганаас их үед зүрхний хоёр ховдлын томролт
69.7%±
9.6-д илрэв.

3. Зүрхний таславчийн хавсарсан цоорхой гажгийн үед зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхойн хэмжээ 1.5 см-ээс том, зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхойн хэмжээ 1 см-ээс бага үед зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхой гажгийн рентген шинж тэмдгүүд, харин зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхойн хэмжээ 1.5 см-ээс бага, зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхойн хэмжээ 1 см-ээс том үед зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гажгийн рентген шинж тэмдгүүд давамгайлан (P˂
0.05) илэрдэг байна.

4. Уушгины зураглалын өөрчлөлт, уушгины артерийн баруун салааны өргөн, уушгины угийн лугшилт, зүрх-том судасны нумын лугшилтын далайц, зүрхний тосгуурууд ба ховдлуудын томролт, гол судасны нумын өргөсөлт ба нарийсалт, уушгины нумын цүлхийлтийн зэрэг, баруун тосгуур, Мурын ба зүрх-ушгины индекс, зүрхний эзэлхүүний томролт нь зүрхний таславчийн дан ба хавсарсан цоорхойг рентгенээр оношлох ба ялган оношлох гол шинжүүд болохыг (P˂
0.05) тогтоов.

5. Цусны бага эргэлтийн даралтын зэрэгтэй харьцуулсан цусны бага эргэлт, зүрх-том судасны рентген шинжүүд, зүрхний эзэлхүүн, зүрх уушгины индекс нь зүрхний тас лавчийн дан ба хавсарсан цоорхойн оношилгооны гол шалгуур үзүүлэлт болох нь тогтоогдов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 247
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :