Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

40-өөс дээш насны монгол хүний сохрох, хараа муудах үндсэн өвчнүүдийн тархалт, оношлогоо эмчилгээний асуудал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1361
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : сул хараа, эвэрлэг бүрхүүл, лазер иридотоми, пахиметр, глауком

Аннотаци

Манай оронд сохрох, хараа муудахын зонхилох шалтгаан болсон зарим өвчнийг судалж оношлогоо эмчилгээ, сохрохоос урьдчилан сэргийлэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэхэд судалгааны ажлын зорилго оршино. Судалгааны шинжлэх ухааны шинэлэг тал 1. Монгол оронд сохрох, сул харааны тархалт, шалтгааны судалгааг ДЭМБ-ын тодорхойлолтын дагуу газарзүйн бүс бүслүүрээр анх удаа гаргав.
2. Хүн амд тулгуурласан судалгаанд нүд судлалын сүүлийн үеийн нарийвчлал бүхий чанд авианы оношлуур, электрон багаж техник, цахим тоолуурт периметр, гониоскоп зэргийг хэрэглэснээр хэлбэлзлэл багатай, бодитой үзүүлэлт анх гаргасан.
3. АХӨГ-ын эмчилгээ болон хаагдаж буй өнцөгт урьдчилан сэргийлэх лазер иридотоми хийж алсын үр дүнг судлав.
4. Монгол хүний эвэрлэг бүрхүүлийн зузааны дундаж, НДД дундаж, өмнөд камерын гүний дундаж хэмжээнүүд, тэдгээрийн хоорондын хамаарлыг анх удаа тогтоосон болно. Судалгааны онол практикийн ач холбогдол 1. 40-өөс дээш насны хүн амын дунд сохрох шалтгаан ба тархалтыг судалснаар сохрох, хараа муудахаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламжийн бүрдмэл тогтолцоог боловсруулах үндэсний хөтөлбөрийн тулгуур баримт болж өгснөөр энэхүү ажлын нэг ач холбогдол тодорхойлогдоно.
2. Шинжилгээнд хамрагдсан 40-өөс дээш насны бүх хүмүүст бүрдмэл шинжилгээ хийснээр глаукомыг оношлох үндсэн шалгууруудыг буй болгож, жишиж байсан европчуудын НДД-ын дундаж хэмжээнээс монгол хүний НДД-ын дундаж нь үлэмж бага байгааг тогтоолоо.
3. Монгол болон түүнтэй хил залгаа улсууд удам зүйн өв сангаараа ижил байдгийн хувьд энэ бүс нутгийн хэмжээнд глауком нь сохрох гол шалтгаан болж байгааг тодорхойллоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 13

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 280
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :