Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын хүн ам дахь HLA ба зарим өвчний холбоо



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1311
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : архаг идэвхит гепатит, зүрхний хэрлэгийн гажиг, HLA-DRB1 локус, ревматоид артрид

Аннотаци

Судалгааны зорилго HLA ба өвчний холбоог Монголын хүн амд тохиолдож буй цочмог В-гепатит (ЦВГ), архаг идэвхит В-гепатит (HBsAg-эерэг) (АИВГ), архаг идэвхит гепатит (HBsAg-сөрөг) (АИГ), зүрхний хэрлэгийн гажиг (ЗХГ), дотоод үүсгэлтэй өмнөд увиет (ДҮӨУ), ревматоид артрид (РА) тархмал хордлогот бахуу (ТХБ), хайрст үлд (ХҮ), инсулин хамааралт чихрийн шижин (ИХЧШ) зэрэг өвчнүүдэд анхлан хөндөж судалж тодруулах зорилготой. Онол практикийн ач холбогдол 1. Монголчуудад HLA-A, B, C DRB1 локусын хүрээнд судалгаанд хамрагдсан өвчинтэй холбоот ген, гаплотипүүдийг илрүүлсэн нь тухайн өвчинд өртөгдөж болзошгүй бүлэг хүнийг тодруулж өвдөхөөс урьдчилан сэргийлэх оновчтой тактик боловсруулах арга хэмжээний генетик үндэс боллоо.
2. Монголчуудад илэрсэн эдгээр үр дүнгүүд нь HLA ба өвчний холбооны механизмыг тайлбарлахад тодорхой хувь нэмэр өгөх болно.
3. ТХБ оноштой нэгэн өвчтөнд HLA-DRB1 локусын HLA-DRB1*1402 генийн шинэ алллель болох DRB1*1402MV-ийг илрүүлсэн нь HLA-DRB1 локусыг шинэ генээр баяжуулсан зэрэг онол практикийн ач холбогдол бүхий үр дүнгүүдийг бий болголоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 251
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :