Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөргөлттэй нөхцөлд зүрхний таславчийн цоорхойг засах хагалгааны үеийн цусны хүчил, суурь, эрдсийн өөрчлөлтийн онцлог



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1056
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : ус төрөгчийн ионы концентраци, хүчилтөрөгчийн парциль даралт, гемоглобин, суурийн бодит илүүдэл, суурийн стандарт илүүдэл, хүчил төрөгчийн хангамж, бодит бикарбонат, стандарт бикарбонат

Аннотаци

Удиртгал
Монгол орны хүн амын дунд зүрхний төрөлхийн гажиг харьцангуй тархац ихтэй, элбэг тохиолддог юм. Энэхүү эмгэгээс тосгуур хоорондын таславчийн цоорхой /ТХТЦ/, ховдол хоорондын таславчийн цоорхой /ХХТЦ/ болон тэдгээрийн хавсарсан гажиг хамгийн олон тохиолддог (Н. Баасанжав, 1994,) байна.
Эрдэмтдийн судалгаагаар бүх төрлийн гажгийн дотор ТХТЦ 6-30,8%, ХХТЦ 16-48% -ийн эзэлдэг (И. Х. Рабкин, З. А. Григорян, 1972, Т. Шагдарсүрэн, С. Загдаа, 1973; Т. В. Парийская, 1983, В. М. Бураковский. 1989; Н. А. Белоконь, 1991, А. Н. Караськов. 1996) болохыг тогтоожээ.
Зүрхний төрөлхийн ба олдмол гажгийг мэс заслаар төгс эмчлэхэд оношлогоо хяналт эмчилгээний зориулалттай орчин үеийн багаж хэрэгсэл болон шинэлэг арга барилыг хэрэглэх нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлөх нэгэн хүчин зүйл болно.
Хүн амд үзүүлэх зүрхний мэс заслын тусламжийг орчин цагийн шинжлэх ухааны өндөр түвшинд хүргэн, өвч хөгжүүлсэн улс оронд зүрхний мэс засал эхлэхээс өмнө, мэс заслын явцад ба түүний дараа үед өвчтөний цусны хүчил суурийн байдал, хийн бүрэлдүүн , эрдэс бодисын үзүүлэлтийг заавал шинжилдэг журамтай (И. П, Верешагин 1982) болсон ажээ.
“Нээлттэй” зүрхний нөхцөлд хийгдэх мэдээгүйжүүлэг ба мэс засал нь өвчтөний бие махбодид нэн өвөрмөц нарийн төвөгтэй эмгэг физиологийн нөхцөл бий болгодог учраас өвчтөний цусны хүчил суурийн байдал, хийн бүрэлдүүн, эрдсийн өөрчлөлтийг үечлэн судлах нь зүрхний мэс заслын өнөөгийн практикт тулгамдсан асуудлын нэг юм.
Судалгааны зорилго ба зорилтууд
Биеийн халууныг бууруулсан нөхцөлд зүрхний таславч хоорондын цоорхойг засах мэс заслын мэдээгүйжүүлэг, хагалгааны үндсэн үе шатуудад цусны хүчил суурь , хийн бүрэлдүүн болон эрдсийн тэнцвэрт байдлын өөрчлөлт, түүний хөдлөл зүйн онцлогийг судалж тохиромжтой нөхцлийг боловсруулах зорилгоор дараах зорилтуудыг шийдвэрлэсэн. Үүнд:
1. Хөргөлттэй нөхцөлд зүрхний таславч хоорондын цоорхойг засах хагалгааны үеийн цусны хүчил суурь, хийн бүрэлдүүний үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлт, тэдгээрийн хөдлөл зүйн онцлогийг тогтоох;

2. Хөргөлттэй нөхцөлд зүрхний таславч хоорогдын цоорхойг засах хагалгааны үеийн цусны эрдсийн өөрчлөлт, хөдлөл зүйн онцлогийг тогтоох;

3. Биеийн халууныг бууруулсан нөхцөлд “нээлттэй” зүхний мэс заслын үед хүчил суурийн ба эрдэс бодисын тэнцвэрт байдалд хагалгааны хүчин зүйлүүдийн нөлөөлөл, тэдгээрийн хоорондын холбоо, шүтэлцээг тогтоох;

4. Хөргөлттэй нөхцөлд зүрхний таславч хоорондын цоорхойг засах хагалгааны үеийн цусны хүчил суурь, хийн бүрэлдүүн ба эрдсийн тэнцвэрт байдлын өөрчлөлт, түүний хөдлөл зүйн онцлогийг судалж, хяналтын зохистой хувилбарыг боловсруулах;
Судалгааны шинэлэг тал
• Энэхүү судалгааны үр дүнд анагаахын шинжилэх ухааны өнөөгийн түвшин дэх “нээлттэй” зүрхний мэс заслын албаны хэрэгцээ шаардлагыг лабораторийн хурдавчилсан шинжилгээгээр хангахуйц, шинжилгээ судалгааны нэгдмэл аргыг нэвтрүүлснээр зүрхний мэс засал өндөр хөгжсөн орнуудын түвшинд ойртсон үйл ажиллагааг явуулах боломж ийг нээсэн болно.
• Хөргөлтийн түвшин ба хурд, том судасны цусны урсгалыг хаасан хугацаатай хүчил суурь, эрдсийн өөрчлөлтийг холбон судалсан анхэы ажил юм.
• Судалгааны үр дүнд “нээлттэй” зүрхний мэс заслын үеийн хүчил, суурь, эрдэс бодисын бүрэлдүүнд гарах өөрчлөлтийн онцлогийг тогтоосноор хагалгаа, хагалгааны дараах эрчимт эмчилгээг зохистой явуулах үндэслэлийг боловсруулсан болно.
• Хөргөлттэй нөхцөлд зүрхний таславчийн цоорхойн гажгийг засах үед глмеостазийн өөрчлөлтийг хурдавчилсан аргаэар тодорхойлсон нь хагалгааны үндсэн үеүүдэд тохиолдож болох осолтой хүндрэлээс сэргийоэх үнэтэй мэдээллийг өгөх ач холбогдол гэж үзэж байна.
Судалгааны практик ач холбогдол
1. Энэхүү судалгаанд агуулагдсан үндсэн санал, дүгнэлт, шинжилгээ нь зүрхний төрөлхийн гажигтай өвчтөний цусны хүчил суурийн байдал, хийн бүрэлдүүн, эрдэс бодисын тоо хэмжээг тогтоож, “нээлттэй” зүрхний мэс заслын эмчилгээ үр дүнтэй болох нөхцөл бүрдүүлэхэд тусалж, зүрх судлаач, мэдээгүйжүүлэх-сэхээн амьдруулагч, мэс засалчдад практик ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол улсад зүрхний гажгийн “нээлттэй” мэс заслын эсчилгээний үр дүнг дээшлүүлэхэд зохихач холбогдолтой гэж үзэж байна.

2. Судалгааны явцад зүрхний мэс заслын өдөр тутмын практикт хүчил-суурь, хийн бүрэлдүүнийг артерийн судсанд шинжилэх аргыг Монгол Улсын хэмжээнд анх хэрэглэсэн болон мэс засал, мэдээгүйжүүлгийн үед өвчтөний амьсгалаар гарах хийн бүрэлдүүнийг шинжилэх аргыг практикт хэрэглэсэн энэхүү судалгааны нэг гол ач холбогдол орших болно.
Дүгнэлт
1. Хөргөлтийн нөхцөлд амьсгалын зохицонгуй суурьшил (pH-
7.47±
0.19, pCO2 -
32.8±1.29 мм.рт.ст, АВЕ -
2.3±
0.59 ммоль/л) илэрч эл үзүүлэлтүүд хөргөлтийн хурд, түвшингээс хамаардаг байна. Биеийг халааж 330С хүргэхэд хүчил суурийн үзүүлэлтүүд хэвийн хэмжээнд орж байна.

2. Цусны урсгалыг сэргээсний дараа бодисын солилцооны зохицсон хүчилшил (pH -
7.38±
0.018 pCO2 -
26.1±1.85 мм. Рт. Ст, АВЕ -
9.05±0,69 ммоль/л) илэрч, цусны хүчил төрөгч зөөвөрлөх, хүртээх үйл /рО2 ба SAT/ буурдаг болохыг тогтоов

3. Хөргөх үед цусны ийлдэсийн калийн түвшин буурах (
3.14±
0.04 ммоль/л), натри (
147.0±
0.8 ммоль/л) нэмэгддэг тул нөхвөр эмчилгээг хугацаа алдахгүй хийж эрдсийн шинжилгээг богино хугацаагаар давтах шаардлагатай.

4. Биеийн халууныг бууруулсан нөхцөлд зүрхний таславчийн цоорхойг засах хагалгааны үеийн цусны хүчил-суурийн байдал ба эрдсийн үзүүлэлтүүдийн хамаарлыг тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 240
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :