Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уул уурхайн компаний хөгжлийн стратеги тодорхойлох загвар боловсруулах



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3364
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Хэл дээрх программ, математик загварчлалын арга, хөрөнгө оруулалт, эрдэс баялагийн нөец, тооцоололууд

Аннотаци

Уул уурхайн компани нь ашигт малтмалын ордын геологи, ашиглалт, баяжуулалтын технологи, байгаль орчин, экологи, зах зээл, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг бүхэлд нь хамарсан нэгдмэл системийн хувьд стратегийн оновчтой хувилбарыг сонгох, загварчлах боломжтой.
Дэлхийн зэсийн аж үйлдвэрийн олборлолт, нийлүүлэлт, зах зээл, Монгол улсын уул уурхайн аж үйлдвэр, Монгол -Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" нь судалгааны гол обьект болно. Уурхайн технологи, уулын ажлын оновчлол, төлөвлөлтийн онол, математик тооцоолол (численные методы), загварчлал, эдийн засгийн онол, санхүү-эдийн засгийн шинжилгээний болон эрсдлийн удирдлагын аргууд, AMPL хэл дээр бичигдсэн программ хангамж зэрэг нь судалгааны ажлын онол арга зүйн үндэс болно.
Уул уурхайн үйлдвэрийн ачаа эргэлт (грузооборот) нь ихэвчлэн олон мөргөцгөөс хэд хэдэн овоолго, агуулах, бункер лүү чиглэсэн олон ачаа урсгалуудаас (грузопоток) бүрддэг. Энэ тохиолдолд шугаман программчлал, зааглалтай олон бүтээгдэхүүнт төлөвлөлтийн аргыг ашиглан боловсруулсан "Module-Contplan", "Model-MCDS" загвар, аргачлалыг ашиглаж, уул уурхайн компаний стратегийг тодорхойлох арга зүйг боловсруулсан нь ашигт малтмалын ордыг ил, далд аргаар ашиглах, баяжуулах үйлдвэр, техник технологийн шинэчлэл, тодорхой зорилготой инновацийн төслүүдийг олон хувилбараар шуурхай гүйцэтгэж, санхүү-эдийн засгийн шинжилгээ хийж, ашигтай хувилбарыг сонгож, хугацаа, хэмжээ, зардлын өсөлтөөс нь хамааруулан ирээдүйн мөнгөний өнөөгийн цэвэр үнэ цэнэ хамгийн ихтэй хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөж болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 270
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :