Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эрлийз өсвөр адууны биологи, өсөлт, хөгжилтийн зарим онцлог



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3407
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Адуу, эрлийз, өсвөр, биологи, өсөлт, хөгжилт

Аннотаци

Бидний судалгаагаар Араб Монголын I үеийн эрлийз унага эхээс дунджаар
39.0±1.32 кг жинтэй төрж, эхний 3 сард хоногт жингээ 633 гр-аар нэмэгдүүлэн 3 сартайдаа
96.0±
6.41 кг жинд хүрч төрөх үеийн жингээ
2.5 дахин нэмэгдүүлж байна. Харин Будённый Монголын I үеийн эрлийз унага эхээс дунджаар
40.2±1.0 кг жинтэй төрж, эхний 3 сард хоногт жингээ 878 гр-аар нэмэгдүүлж 3 сартайдаа
119.2 ±
0.2 кг жин татаж төрөх үеийн жингээ 3 дахин нэмэгдүүлж байв. Төрөх үеэс 36 сартай болох хүртэл Араб Монголын I үеийн эрлийз өсвөр адууны амьдын жин
7.57 дахин, Будённый Монголын I үеийн эрлийз өсвөр адууных
7.23 дахин нэмэгдсэн нь нутгийн монгол унаганаас өсөлтөөр давуу болохыг харуулав. Энэ нь монгол адууг өсөлт хөгжилт илүүтэй цэвэр үүлдрийн адуутай эрлийзжүүлсний үр дүн бөгөөд нөгөө талаар I үеийн эрлийзэд өсөлт хөгжилт илүүрхэх гетерозисын нөлөөлөлтэй холбоотой өсөлтийн давамгайлал байж болох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 241
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :