Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бөөрөнхий сонгины /Allium cepa L/ сорт сонголт, үрслэгээр ургуулж, үр үржүүлэх шинэ технологи



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2301
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : ургац, бордоо, жин, хуурай бодис, сахар

Аннотаци

Бөөрөнхий сонгины сорт сонголт, үрслэгээр ургуулж, үр үржүүлэх шинэ технологи сэдэвт судалгааны 2002-2006 онуудын дүнг үндэслэн дараах ерөнхий дүгнэлт хийж байна. Үүнд:
1. Судалгааны 3 жилийн дүнгээр Super Star hybrid сорт
419.6 ц/га буюу хяналт сортоос
74.4 ц/га таваарын ургац ихтэй шалгарлаа. Өвчин, хортонд тэсвэртэй, амтлаг сорт. Салат, зууш амтлах, хачирлахад тохиромжтой.

2. Булцуунд агуулагдах биохимийн дүнгээр Giza-20 сорт хуурай бодис, сахар, Ранний желтый сорт С амин дэм их агуулж, нутагшсан Бессоновский сорт аагтай, хадгалалтанд маш тэсвэртэй гэсэн үнэлгээ авч шалгарав.

3. ГТТБүсэд бөөрөнхий сонгиныг шинэ технологиор хүйтэн дарлаганд үрийг 4-р сарын 10-15-нд тариалж үрслэг бойжуулан тариалах нь ашигтай, эхний жилдээ
348.3-
370.4 ц/га таваарын ургацыг хугацаа хожин, хямд төсөр аргаар таваарын сонгино ургуулах бүрэн боломжтой байгааг тогтоолоо. Ризобактерийн бордоогоор бордоход үрслэгийн амьдралт
4.3 %-иар, ургац
5.8 %-иар, таваарын сонгины булцууны жин
18.7 г-аар тус тус нэмэгдлээ.

4. Нутагшсан Бессоновский сортын эх ургамлыг шинэ технологиор 2 дахь жилд 5-р сарын 1-5-нд тариалахад тарьснаас хойш 125-130 хоногийн дараа
5.2-
6.0 ц/га үрийн ургацыг ГТТБүсэд авах боломжийг илрүүлэв.

5. Бөөрөнхий сонгиныг эхний жилд үрслэгээр тариалах нь төлөөр 2 дахь жилд нь тариалснаас
5.1 сая төгрөгийн бага зардал гарч, 1 ц бүтээгдэхүүний өөрийн өртөг
14.0 мянган төгрөгөөр бага байна. Шинэ технологиор үрийг 2 дахь жилд нь үржүүлэхэд
2.7 сая төгрөгийн цэвэр ашгийг 1 га талбайгаас олох боломжтой байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 255
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :