Энэхүү бүтээл нь оршил, 3 бүлэг, дүгнэлт санал,хэвлэлийн жагсаалт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд 13 хүснэгт орсон болно. "Төрөлжилт бол социалист ХАА-н хөгжлийн бодит зүй тогтол мөн" гэсэн нэгдүгээр бүлэгт ХАА-н төрөлжилтийн онолын үндэс-хөдөлмөрийн нийгмийн хуваарь 1921 оны хувьсгалаас өмнөх феодалын болон хувьсгалын дараах монгол улсад хөгжиж ирсэн түүхэн явцыг шинжилж төрөлжилттэй холбон түүний мөн чанарыг илэрхийлдэг үйлдвэрлэлийн салбарын хослолтыг авч үзсэн юм. "ХАА-н нэгдлийн төрөлжилтийн өнөөгийн байдал, эдийн засгийн үр ашиг" гэсэн хоёрдугаар бүлэгт, ХАА-н төрөлжилтөд нөлөөлөх байгаль, эдийн засгийн нөхцөл үр ашиг нь аймаг, байгалийн бүс,аж ахуйгаар ямар байгааг задлан шинжилж ХАА-н хөгжлийн үндсэн чиглэлтэй холбон судлав. "ХАА-н нэгдлийн төрөлжилтийг төгөлдөржүүлэх арга зам" гэсэн гуравдугаар бүлэгт, өмнөх судлан шинжилсэн зүйлийн үндсэн дээр ХАА-н нэгдлийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд улсын төлөвлөгөөг гол хэрэгсэл болгон ашиглах, төрөлжилтийн түвшинг тодорхойлох хүчин зүйлийн нэг болсон бэлтгэлийн үнийн үндэслэлийг улам боловсронгуй болгох арга замын талаар зарим дүгнэлт санал гаргасан юм.