Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөдөө аж ахуйн нэгдлийн үндсэн үйлдвэрлэлийн зохистой хэмжээний асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 79
Хамгаалсан он : 1976
Түлхүүр үг : үйлдвэрлэлийн бөөгнөрөл, үйлдвэрлэлийн үр ашиг, хэв шинж, эдийн засгийн үзүүлэлт, зохистой хэмжээ

Аннотаци

Судалгааны явцад үйлдвэрлэлийн бөөгнөрөл, нөхөн үйлдвэрлэл, аж ахуйн тооцоо, үйлдвэрлэлийн үр ашгийн талаархи Марксист-Ленинист сонгодог бүтээлүүд, уул сэдэвт холбогдох ЗХУ-ын эрдэмтэн, мэргэжилтэний ном зохиол, нэгдлийн үйлдвэрлэлийн талаар нам, засгаас гаргасан тогтоол шийдвэр, нэгдэлчдийн их хурлын шийдвэр, ХАА-н нэгдлийн үлгэрчилсэн дүрэм, нэгдлийн эдийн засагчдын туурвисан бүтээл, тогтмол сэтгүүл сонины холбогдох өгүүллийг судалж онол арга зүйн үндэс болгож ашигласан юм. Тэрчлэн ХАА-н нэгдлийн 1964-1973 оны тайлан баланс, статистикийн материалаас гадна Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий, Архангай аймгийн зарим нэгдлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийсэн судалгааны материалд тулгуурлан уг зохиолоо бичсэн болно. Зохиогч байгаль эдийн засгийн иижил нөхцөлд байршсан нэгдлийн үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлж байгаа гол гол хүчин зүйлүүдийг шинжлэн, тухайн нөхцөлд тохирох үйлдвэрлэлийн зохистой хэмжээг тодорхойлоход гол анхаарлаа тавьсан юм. Судалгааны үндсэн арга бол марксист ленинист танин мэдэх онол, материалист диалектик аргаас үндэслэж судалж байгаа сэдвийн онцлогоос болж статистикийн бүлэглэлт, сонголт, харьцуулалт, корреляц, индекс зэрэг судалгааны өвөрмөц арга хэрэгсэл юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 125
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :