Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголчуудын ном хэвлэдэг арга (X-XX зуун)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 52
Хамгаалсан он : 1975
Түлхүүр үг : хулсан үзэг, бийр янтай, хураангуй судар, хэвлэлийн багаж, баринтаг

Аннотаци

Шинэ цагийн монгол улс хөгжин мандаж, манай нам засгаас төрөл төрлийн шинжлэх ухааныг хөгжүүлэхийн зэрэгцээгээр өвгөд өтгөсийн өнгөөрж ирсэн түүхийг өнө эртнээс нь туйлбартай шинжлэн судлах, зөв дүгнэх, ашигтай хэрэгтэйгий нь зохистойгоор өвлөх хамгийн сайхан үеийг бий болгосон байна. Монгол бол асар эртний соёлын дурсгалтай улс юм. Үүнийгээ батлах сурвалж бичиг, хэрэглэгдэхүүн одоо манайд их байна, хойшдоо ч манайд их гарах болно. Аль ч орны бичиг зохиол тэр дундаас бичмэл, дармал ном бол тухайн улсын өнгөрөөж ирсэн түүхийг уламжлах толь болдог юм. Ийм толь монгол улсад нилээд эртнээс байгаа бөгөөд үүний нэгэн бол монгол модон барын ном мөн. Монгол барын хэвлэл Халх, Буриад, Өвөр монголд байсан хүрээ хийдийн газар дэлгэр хөгжсөн байна. Манай өтгөс янз янзын юмаар номын бар хийдэг, тус тусад нь боловсруулсан аргаар хэвлэж чаддаг байв. Монголчууд хүрэл бар, зэс бар, чулуун бар, модон бараар ном хэвлэж соёлынхоо өвийг бий болгожээ. Монголчуудын эрт үеэсээ хэвлэсэн судар, номыг Ази тивийн төдийгүй дэлхий дахины соёлын түүхэнд бахархан тэмдэглэж байна. Монголчууд чухам аль үед ном хэвлэв гэдгийг тодотгон тогтоохын тулд эртний монгол-Хятан улс, Юан улсын үед хэвлэсэн номын тухай, сурвалж бичигт тэмдэглэснийг үзвэл монголчууд Х зуунаас модон бараар ном хэвлэжээ. Мөн үүний хамтаар, олон бархны монгол судрыг харьцуулан судалж үзээд, ном судар хийдэг ёс нь маш нарийн, түүнийгээ ягштал баримталдаг дэгтэй байж, судар хэвлэдэг бархан бүр өөр өөрийн дураар хийж байсангүй гэдгийг тогтоолоо



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 180
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :