Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ундны усны фтор, иодын эрүүл ахуйн үнэлгээ



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1148
Хамгаалсан он : 2001
Түлхүүр үг : шүдний флюороз, усны чанар, усны фтор, иод, эрүүл ахуй

Аннотаци

Аливаа улс орны тодорхой бүс нутгийн онцлог нь усны чанар найрлагаар илэрхийлэгддэг билээ. Усны найрлага дахь биоэлементийн хэлбэлзэл нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, янз бүрийн өвчин эмгэг үүсэх нөхцлийг бүрдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Судалгааны зорилго Монголын хүн амын ундны усны фтор, иодын агууламжийн дундаж түвшинд эрүүл ахуйн үнэлгээ өгөх, фтор, иод болон үндсэн найрлагын зарим эрдэс бодисууд, шүдний флюороз өвчинтэй харилцан хамаарлыг судлан тогтоож, уг өвчнөөс сэргийлэх аргын үндэслэлийг боловсруулахад оршино. Судалгааны шинэлэг тал - Монголын хүн амын ундны усны фтор, иодын агууламжийн түвшинг сум, аймаг, газар зүйн мужаар тогтоож, тархалтын зураг зүйг боловсруулан эрүүл ахуйн үнэлгээ дүгнэлт өгч, фторын агууламж их болон баг сум суурингуудыг тодорхойлсон; - Төвлөрсөн усан хангамжийн сүлжээнд фторын алдагдлыг судлан, цаашид техник, технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг тогтоосон; - Ундны усны фтор, иод болон үндсэн найрлагын зарим эрдэс бодисууд, шүдний флюороз өвчний тархалтын харилцан хамаарлыг шалтгаан зүйн талаас анх удаа тодруулан судалж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргын үндэслэлийг Монголын нөхцөлд тохируулан гаргаж өгсөнд оршино. Судалгааны практик ач холбогдол Монгол улсын хүн амын ундны усны фтор, иодын дундаж агууламжийг сум, аймаг, хотоор тодорхойлж, эрүүл ахуйн үнэлгээ дүгнэлт өгсөн нь эрүүл мэндийн салбар, сум орон нутгийн засаг захиргаа, усан хангамж, хяналт үнэлгээ, судалгааны чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа, ялангуяа хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нутагшмал өвчнөөс сэргийлэх арга хэмжээг бүс нутгийн онцлогт тохируулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах шаардлагыг хагаж байгаад уг ажлын практик ач холбогдол оршино. Судалгааны үр дүн Монголын баруун бүсийн аймгуудын хүн ам эрүүл ахуйн зөвшөөрөгдөх доод хязгаараас бага фтор агуулсан усыг, төвийн бүсэд зөвшөөрөгдөх доод хязгаараас маш бага, зүүн бүсийн аймгууд зөвшөөрөгдөх хэмжээнд бую дээд хязгаараас их фтор агуулсан усыг унд ахуйдаа хэрэглэж байна. Бидний судалгаагаар том хотуудын төвлөрсөн усан хангамжийн сүлжээнд фтор алдагдаж байгаа нь шүдний энэхүү эмгэгт нөлөөлөх олон хүчин зүйлийн нэг болж байгааг харуулж байна. Бид ундны усны фтороос гадна иодын агууламжийг судалсан юм. Газар зүйн мужаар хийсэн судалгаагаар ундны усны иодын агууламж говь, тал хээрийн аймгуудад хамгийн их байгаа бол уулархаг мужийн аймгуудада бага байгаа нь тогтоогдлоо. Ундны усны фтор, иодын тархалтыг судлан үнэлгээ өгөхөөс гадна тэдгээрийн харилцан хамаарал болон шүдний флюорозын өвчинтэй хэрхэн хамаарахыг судлан тогтоов. Шүдний флюороз өвчний тархалтыг ундны усны фтор, иод болон үндсэн найрлагын зарим элементээс хамааралтай эсэхийг олон хүчин зүйлийн анализын аргаар судлахад иодтой хамааралгүй, фтортой шууд хүчтэй хамааралтай (R=
0.89) байна. Үүнээс үзвэл фтор, иодын хар



илцан хамаарал, тэдгээртэй холбоотой эмгэгийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна. Бид ундны усны фтор, иодын агууламжыг Монгол улсын нутаг, дэвсгэрийг хамруулж судлан картограмм зохиож, эрүүл ахуйн нормтой харьцуулан үнэлгээ өгснөөс гадна эдгээр элементийн агууламжтай холбоотой үүсч буй зарим өвчнийг судлан тогтоосны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг үзүүлсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 289
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :