Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хүмүсийн дунд тохиолдох зүрхний шигдээсийн эмнэлзүйн онцлог ба оношлогооны асуудал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1358
Хамгаалсан он : 2001
Түлхүүр үг : Мон.шигд, кардиосклероз, миоген шигдээс, трансмураль шигдээс, спираль булчин

Аннотаци

Бид зүрхний шигдээсээр өвчилсөн 144 хүнд судалгаа хийснээс насны байдлаар нь авч үзвэл 40 хүртэл насанд 2 хүн, 40-59 насны хооронд 5 насны бүлэг тутамд тохиолдлын тоо нэмэгдэн, 60 ба түүнээс дээш насны хүмүүс зонхилон өвчилж байв. Судалгаанд хамрагдсан манай хүмүүсийн дундаж нас
56.8±
7.36, үүнээс эрэгтэйчүүдийнх
55.8±
7.74 байлаа. ЗШ-ээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс
3.5 дахин, үүнээс 40-54 насанд 8 дахин /р>
0.001/, 55-аас дээш насанд 2,71 дахин илүү өвдсөн байв /p>
0.001/. ЗШ-ээр өвчлөгсдийн дунд хөдөлмөрийн насны хүмүүс
27.78±
3.73%, үүнээс 40-54 насны эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү өвчилж байгаа нь J. Carlsson ба бусад судлаачдын /1999/ "ЗШ нь хөдөлмөрийн насны хүмүүсийн нас баралтын гол шалтгаан болж байна" гэдгийг баталж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд илэрч буй ЗШ-ийн хэлбэрүүдийг үзэхэд өвдөлттэй хэлбэр давамгайлж байгаа боловч сонгодог өвдөлттэй хэлбэр
59.72±4,09% /давхардсан тоогоор/ тохиолдож байгаа нь гадаадын судлаач нарынхтай харьцуулахад 1.5-1.6 дахин бага байна /А.Л. Сыркин,
1981., А.В. Виноградов,
1990., Р.Б. Минкин,
1994., В. П. Новиков, 2000/. Судлаач В.П Новиков /2000/ "ЗШ-ийн бүх тохиолдлын 30% нь сонгодог бус /атипичный/ хэлбэрээр илэрдэг" гэсэн бол манай нийт судалгаанд хамрагдагсдын
40.28±
4.15% нь, бүх хэлбэрийн
77.3% нь сонгодог бус хэлбэрээр илэрч байгаа нь манайд уг хэлбэр элбэг байдаг нэгэн онцлог ажиглагдав. Судлаач Д. Цэгээнжав /1988/ өөрийн судалгааны ажилдаа "Монголчуудын дунд зүрхний ишеми өвчин нь ахимаг насныханд элбэг байж, эмнэл зүйн шинж бүдэгтэй, сэдрэлт, дахилт цөөнтэй, хоногт хэрэглэх нитроглицериний тун бага, биеийн хүчний ачаалалд тэсвэртэй байдаг" тухай дурьдсан нь ЗШ мөн өвөрмөц байдалтай явагдаж болохыг давхар харуулж байна. Хүснэгт 1 Илэрч буй сонгодог бус хэлбэрүүдийг судлаач М. Я. Руда /1981/, А.Л. Сыркин /1991/ нарын судалгаатай харьцуулахад тархи-судасны хэлбэр
39.1 дахин, бүдэг хэлбэр
4.6 дахин, багтрах хэлбэр
3.0 дахин олон, сонгодог өвдөлттэй хэлбэр 1.5-1.6 дахин, хэм алдагдах хэлбэр 1.25 дахин цөөн тохиолдож байна. Хэвлий гэдэсний хэлбэр судлаач Н.К. Богалеповынхтай /1971/ харьцуулахад 1.7-1.1 дахин их, харин В.Г. Кукес ба бусад судлаачдынхтай /1981/ харьцуулахад ойролцоо байлаа /хүснэгт 20/. Хэвлий гэдэсний хэлбэрийн ийм ялгаатай тохиолдож байгаа нь хэвлийн хэлбэрт тооцсон оношлогооны шалгууртай холбоотой байж болох тухай бид дээр дурьдсан билээ. Судалгааны дүн нь ЗШ Монгол хүмүүсийн дунд сонгодог өвдөлттэй хэлбэрээр илрэхээс гадна сонгодог бус хэлбэрээр элбэг тохиолддогийг, улмаар ЗШ-ийн оношлогоонд болгоомжтой, нямбай, хянуур хандахыг бидэнд анхааруулж байгаа хэрэг юм. ЗШ өвдөлт багатай, сонгодог бус хэлбэрээр их явагдаж буй шалтгааныг доорхи зүйлүүдтэй холбон үзлээ. Үүнд: - Монголчуудын 90 гаруй хувь нь өндөр, дунд уулын бүсэнд, үүнээс
22.2% нь 1500-2000 метрт,
15.7% нь 2000 метрээс дээш өндөрт амьдардаг /Х. Цэрэнсодном 1982/ ба хүмүүсийнх нь оршин суух газар нутаг өндөрсөх тусам тэдгээрийн цусны улаан эсийн тоо, гемоглобины хэмжээ, гадаад амьсгалын буюу уушгины тогтвортой ба хувьсах эзэлхүүн, цусны хүчилтөрөгчийн багтаамж нэмэгдэж, харин хүчилтөрөгчийн ашиглалт ба түүний коэффицент, артерийн цусны оксигемоглобины агууламж хэвийн хэмжээний доод түвшинд тодорхойлогддог. Энэ нь уг орчиндоо организм нь дасан зохицсоны гэрч болж байна /А. Өлзийхутаг 2000/. Иинхүү хүчилтөрөгчийн харьцангуй дутагдалтай нөхцөлд амьдралын туршид дасан зохицож, өвчин даах чадвартай болсон.
- Кардиосклероз болон давтан шигдээс цөөнгүй /
34.72±
3.97%/
- ЗШ-ийн хэд хэдэн хэлбэр хавсран илэрч байгаа - ЗШ-ээр зонхилон 60-аас дээш насныхан өвчилж байгаа - Миоген шигдээс цөөнгүй байгаа зэрэг болно. ЗШ-ийг оношлоход багажийн шинжилгээ чухал ач холбогдолтой байдаг. Шигдээс зүрхний булчингийн давхаргыг гэмтээсэн байдлыг үзэхэд зүрхний цахилгаан бичлэгт /ЗЦБ/ эмгэг Q шүдний илрэлтэй шигдээс
75.0±
3.46%, Q шүд илрэлгүй
25.0±
4.24% байгаа нь гадаадын судлаачдын судалгаатай харьцуулахад ойролцоо байв /W. Boden, 1988/. Манай судалгаанд зүүн ба баруун тосгуурын трансмураль шигдээс тус бүр 1, хөхлөг булчингийн шигдээс 3 тохиолдов. Баруун ходлын шигдээс манай судалгаанд тааралдсангүй. Бидний судалгаанд трансмураль шигдээс
72.2±1,69%, трансмураль бус жижиг голомтот шигдээс 27,8±4,08% байгаа нь гадаадын судлаачдынхтай /W. Boden 1988/ харьцуулахад трансмураль шигдээсийн тоо ойролцоо байлаа. ЗШ-ээр нас барагсдын дийлэнх /
60.78±
6.83%/ нь трансмураль шигдээсээр нас барсан байлаа. Жижиг голомтот шигдээсээс субэндокардын шигдээсээр /
11.76±
4.51%/ нас барах нь бусад жижиг голомтот шигдээсээ бодвол харьцангуй их байгаа нь Li D ба бусад /1999/ судлаачдын судалгааг баталж байв. Учир нь эндокардын дор байгаа судасны багцууд нь зүрхний агшилтын үед хамгийн их даралтыг даван туулдаг юм /Jonson and Di Palma 1939/. 1993-1995 онд хийсэн бидний судалгаагаар /Д. Нарантуяа ба бусад 1995/ жижиг голомтот шигдээс 64%, А. Өлзийхутагийнхаар /1996/
70.0%-
80.0% байжээ. 1995-аас 2000 оны байдлаар шигдээс зүрхний булчингийн давхаргыг гэмтээсэн байдлыг 2 жил тутамд харьцуулан үзэхэд сүүлийн жилүүдэд жижиг голомтот шигдээс 1.6 дахин цөөрч, харин трансмураль шигдээс 1.2 дахин нэмэгдсэн байдлыг дараахь нөхцөлөөр тайлбарлаж байна, үүнд: - Нийгэм, эдийн засгийн гэнэтийн өөрчлөлт хүмүүсийн амьдралд хүчтэй нөлөөлж, бухимдал ихэссэн - Хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, нүүрс-ус ихтэй хоол хэрэглэх болсоноос - Хөдөлгөөний хомсдол нэмэгдсэн зэрэгтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Бид трансмураль ба жижиг голомтот шигдээсийн үед илрэх зовиур, ЗЦБ-ийн өөрчлөлтийг хооронд нь харьцуулан, /статистик магадлалтай зовиуруудаас/ Wald-Генкин-Гублер /1990/-ын оношийн коэффициентийг ашиглан зүрхний трансмураль шигдээсийг оношлох шалгуурыг нарийвчлан боловсрууллаа. Судалгаанд хамрагдагсдын цагаан эс ба УЭТХ төдийлөн нэмэгдэхгүй байгаа нь ЗШ хүндрэл багатай явагддагийн бас нэгэн илрэл юм. Судалгаанд бид КФК-МВ-г иммунохромотографийн тестийн аргаар тодорхойлсон тул шигдээсийн гэмтлийн талбайг гаргах бололцоогүй байлаа. Харин судалгааны явцад манай орон шиг өргөн уудам нутагтай, хүн ам нь тархай оршин суудаг, өвчний эмнэл зүй сонгодог бус хэлбэрээр багагүй илэрдэг зэргээс шалтгаалан өвчтөнгүүд хугацаа алдан эмнэлэгт хожуу шатандаа ирэх нь цөөнгүй байна. Иймд оношлогооны эрт арга болох миоглобин, КФК-МВ зэргийг тодорхойлоход зарим үед түвэг учруулдаг тул арай хожуу үед илэрдэг ЛДГ болон де Ритисийн коэффицентийг тодорхойлох нь амьдралд нийцтэй болох нь харагдлаа. Судлаачийн хувьд зүүн ховдлын систол, диастолын физиологийн үйл ажиллагааг ЗШ-ийн үед хэрхэн өөрчлөгдөж буйг дараахь байдлаар тайлбарлахыг оролдов. Үүнд: 1. Трансмураль шигдээсийн үед спираль булчин гэмтэснээс фиброзон цагирагийг татаж венийн цусны ирэлтийг нэмэгдүүлэх боломж эрс буурна. Харин зах хязгаарын эсэргүүцлээ нэмэгдүүлэх, зүрхний цохилтын тоогоо олшруулах, эргэлдэж буй цусны ерөнхий эзэлхүүнээ ихэсгэх замаар венийн цусны ирэлтээ нэмэгдүүлнэ.
2. Гол судасны хатуурлын үед зүүн ховдол агшихад уг судасны хавхлага фиброзон цагирагтай хамт доош шилжих уян хатан чанар нь алдагдсанаас зүүн ховдлын агшилтын ашигт үйлийн чадвар алдагдана. Иймээс агшилтын хүч, систолын даралтаа нэмэгдүүлэх замаар гол судас руу цусаа бүрэн шахах оролдлогыг хийнэ. Ингэхдээ дээр дурьдсан байдлаар венийн цусны ирэлтээ ихэсгэхээс гадна агшилтын төгсгөлийн эзэлхүүнээ багасгах замаар үлдэгдэл цусаа нэмэгдүүлж, суналтын төгсгөлийн эзэлхүүнээ ихэсгэн цацалтын үзүүлэлтээ нэмэгдүүлэх оролдлого хийнэ.
3. Трансмураль шигдээсийн үед нэгэнт спираль булчин үхжиж уян хатан чанараа алдсан байх тул шахалтын үйл ажиллагаа алдагдаж, цацалтын үзүүлэлтийг нэмэгдүүлэх гэсэн ямар ч оролдлого талаар өнгөрч, уг үзүүлэлт эрс буурна. Харин жижиг голомтот шигдээсийн үед гэмтлийн талбай бага байх тул пүрш тавигдах үед жижиг гэмтэл төдийлөн саад болохгүй тул цацалтын хувьд төдийлөн буурч чадахгүй юм
4. Хэвийн үед гол судасны хавхлага фиброзон цагирагтай хамт доош татагдах үед уг хавхалгын дээхэн талд байрлах титэм судасны сүв нь хамт татагдаж, цус орох үүд нь өргөсдөг. Гэвч гол судасны хатуурлын улмаас энэ чадвар нь алдагдаж, титэм судсаар урсах цусны ерөнхий эзэлхүүнийг багасган, өвчнийг даамжруулах эргэх холбоог бий болгоно. Хэрэв энэ үед титэм судасны хатуурал хавсаран байвал эргэх холбоо улам баттайгаар тогтох болно. Цөмийн шинжилгээ нь манай орны нөхцөлд шинээр нэвтэрч буй зүрхний оношлогооны арга юм. Спект гамма камерийн тусламжтайгаар зүрхээр өвддөг гэсэн зовиуртай 30 хүнд цөмийн шинжилгээ хийж үзэхэд 11 хүнд нь ЗШ илэрсэн юм. ЗЦБ болон лаборатори, багажийн шинжилгээгээр ЗШ-ийг оношлох, ялган оношлох боломжгүй үед цөмийн шинжилгээг хийх нь оношийн чухал ач холбогдолтой, мөн уг шинжилгээ нь зөвхөн онош тодруулаад зогсохгүй зүүн ховдлыг 3 хэмжээст зургаар дүрслэн харуулж, гэмтсэн судасны байрлал, ховдлуудын үйл ажиллагааны байдлыг дэлгэрэнгүй мэдээлж өгдгөөрөө өвчтөний тавиланг тогтоох, эмчилгээг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь судалгаагаар тод харагдсан. Бидний судалгаанд хамрагдсан 144 хүнээс 51/
35.42±
4.17%/ нь нас барсан байлаа. Үүнээс 60,78% нь эрэгтэй, 39,22% нь эмэгтэй байлаа. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1,55 дахин олон нас барсан нь судлаач В.А. Люсовын /1996/ "эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.6 дахин их нас бардаг" гэсэн судалгаатай тохирч байна. Нас барсан хүмүүсийн дундаж нас 60,11±7,31 байж, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хооронд насны зөрүү төдийлөн ажиглагдсангүй. Судлаач R. Scharf ба бусад судлаачид /1987/ "ЗШ-ийн үед задлан шинжилгээгээр титэм судасны бөглөрөлт 60-90% байдаг" гэсэн бол бидний судалгаагаар тромбын бөглөрөлт
33.33±
5.26% илэрч байгаа нь бараг 2 дахин цөөн байлаа. Бидний судалгаагаар ихэвчлэн зүүн титэм судасны өмнөд уруудах салаанд өөрчлөлт /
68.63±
6.49%/ гарч, тойруу артери /15,69±5,09%/ болон баруун салааг /
9.80±4,16%/ харьцангуй цөөн гэмтээж байгаа нь "атеросклерозын өөрчлөлт зүүн титэм судасны уруудах салаанд голчилж, баруун титэм судсанд харьцангуй цөөн, зүүн тойрох салаанд бүр цөөн тохиолддог" гэсэн судлаачдын дүгнэлттэй тохирч байв /А.М Вихерт
1971., А.В. Виноградов ба бусад
1989., А.Л. Сыркин 1998/. Бидний судалгаагаар нас барсан тохиолдлуудын
62.75±
6.77%-д нь контрактур, апаптоз болсон эсүүд,
82.36±
5.33%-д нь эсийн бөөмийн томролт,
39.22±
5.6%-д нь холбогч эдийн том голомтот өөрчлөлт,
25.53±
4.55%-д нь жижиг тархмал голомттой өөрчлөлтүүд илэрч байгаа нь манай хүмүүсийн дунд миогенийн онолоор тайлбарлагдах шигдээс цөөнгүй тохиолдож буйг давхар баталж байна. Монголчуудын дунд миогенийн онолоор тайлбарлагдах шигдээс
62.75±
6.77%, тромбогенийн онолоор тайлбарлагдах шигдээс
11.76±
4.51%, титэм судасны агшилтын улмаас буюу мэдрэл шалтгаант шигдээс
9.80±
4.16%, бусад өвчний хүндрэлийн улмаас үүссэн шигдээс
15.69±
5.09% тохиолдож байгаа нь миогенийн онолоор тайлбарлагдах шигдээс манай орны хүмүүсийн дунд зонхилж байгааг харуулж байв. Энэ нь гадаадын судлаачдынхтай /O.E. Pacheco et.al
1995., E. K. Kasper,
1994., A. Iscandrian, 1994/ харьцуулахад харьцангуй их байгаа юм. ЗШ-ийг миогенийн онолоор тайлбарлахыг бид өөрийн орны зүрх судлалын хүрээнд ийнхүү анх удаа оролдлоо. Энэ асуудлыг цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 255
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :