Судалгааны ажлаас гарсан үр дүн дээрээ үндэслэн стресийн улмаас зүрхний булчинд үүссэн хямралыг засах үр дүнтэй аргуудыг боловсруулж болох юм. Мөн уг судалгааны үр дүн нь зүрхний булчингийн ишеми ба шигдээсээс урьдчилан сэргийлэх болон эмчлэх өндөр үр дүнтэй аргын үндэс суурь болох талтай. Энэхүү тушин шинжлэх ажил нь стрессийн үеийн зүрхний кардиомиоцит болон булчингийн бичил эргэлтийн бүтэц үйл ажиллагааны байдлыг тодорхойлох боломжийг олгоно. Зүрхний булчингийн бичил эргэлтийн хямралыг хөврөлийн элэгний эдээр засах аргын үр дүнг тодорхойлох боломжийг бидний судалгааны ажил олгоно.