Судалгааны зорилго Эпилепсийн уналт завсрын үеийн электроэнцефалографийн болон тархины дүрслэл оношлогооны (КТ, НФЦКТ) шалгуур үзүүлэлтийг судлан тогтооход оршино. Судалгааны шинэлэг тал Манай оронд анх удаа эпилепсийн хэсэгчилсэн (голомтот) уналт, еранхий хүчлэх-чичирхийлэх уналт, абсанс уналтын завсрын үеийн ЭЭГ-ийн шинжилгээний хөдлөл зүйн үзүүлэлтийг судлан тогтоосон нь эпилепсийн нейрофизиологийн онолын чухал асуудал болно. Эпилепсийн үе дэх КТ болон НФЦКТ-ийн шинжилгээний онош зүйн үндсэн үзүүлэлтүүдийг тогтоон практикт нэвтрүүлснээр эпилепсийн голомтонд гарах бүтцийн болон үйлийн өөрчлөлтийн судалгааг хөгжүүлэхэд хувь нэмэр болно. Судалааны ажлын практик ач холбогдол ЭЭГ-ийн шинжилгээний аргаар эпилепсийн уналт завсрын үе дэх эпилепси төст идэвхижлийн үндсэн шинж төрхийг тогтоосноор уналтын эсрэг эмийн бэлдмэлийг сонгох, эмчилгээг оновчтой болгох, үр дүнг хянах нөхцөлийг бүрдүүлнэ. Эпилепсийн уналтын завсрын үе дэх КТ болон НФЦКТ-ийн шинжилгээгээр илрэх өөрчлөлтийг өөрийн орны нөхцөлд харьцуулан судалж, онош зүйн шалгуурыг практикт нэвтрүүлэв.