Судалгааны зорилго Улаанбаатар хотын экологийн орчинд амьдарч байгаа насанд хүрсэн монгол хүний багана нуруу, нурууны нугалмын морфологи шинжийн болон нугалмын их биеийн хэмт бодисын гистостереометрийн үзүүлэлтүүдийг судлан тогтооход оршино. Судалгааны шинэлэг тал 1. Анх удаа насанд хүрсэн монгол хүний нурууны нугалмын морфологи шинжийн лавлагаа хэмжээг тогтоов.
2. Анх удаа хүзүү, сээр, бүсэлхийн нугалмын морфологи шинжийн насны хөдлөл зүй, хүйсийн, бүлгийн доторхи болон бүлгүүдийн хоорондох өөрчлөлтийг судлав.
3. Анх удаа монгол хүний нурууны нугалмын их биеийн хэмт бодисын гистостереометрийн үзүүлэлтийг насны бүлгээр тодорхойлов.
4. Монгол хүний биеийн өндөр болон нурууны нугалмын морфологи шинжийн үзүүлэлтүүд, багана нурууны өндрийн хоорондох хамаарал шүтэлцээг судлав. Шинжлэх ухаан, практикийн ач холбогдол 1. Судалгааны үр дүнд насанд хүрсэн монгол эрэгтэй, эмэгтэй хүний нурууны нугалам тус бүрийн морфологи шинжийн үзүүлэлтүүдийг тогтоосноор хэвийн байдлыг үнэлэх, өвчин эмгэгийг харьцуулах, хиймэл нуруу хийхэд лавлах хэрэглэгдэхүүн болох юм.
2. Эртний хүн судлал болон археологийн олдвор судлал, ЕвроАзийн ард түмний соёл иргэншилтэй Монгол хүн судлалын асуудлыг холбон судлахад судалгааны сурвалж болох юм.
3. Хүн судлал, Эмнэл зүйн анагаах ухаан, Хүний морфологи, Шүүх эмнэлгийн практикт үнэлэлт, харьцуулалт хийхэд үнэт хэрэглэгдэхүүн болох юм.