Судалгааны ажлын зорилго Монгол улсын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн түвшин, хэтийн төлөвийг харгалзсан эмч нарын мэргэжлийн тасралтгүй сургалтыг хөгжүүлэх хувилбар /загварыг/ боловсруулна. Судалгааны ажлын шинэлэг тал Монгол оронд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх тасралтгүй сургалтын хэлбэр, хэрэгцээ шаардлагын өнөөгийн болон хэтийн төлөвийг арга зүйн хувьд дэлхийн улс орнуудын эмч нарын тасралтгүй сургалтын хэлбэрүүдтэй жишин өөрийн орны нөхцөл байдалд уялдуулан судлан тогтоосон анхны судалгааны ажил юм. Дүгнэлт 1. Эмч нарын мэргэжлийн тасралтгүй сургалт нь 1990-ээд оныг хүртэлх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн тарийн бодлогоор зохицуулагдан цаг үеийн зорилгоо биелүүлсэн бөгөөд одоог хүртэл мөрдөгдөж байгаа нь улс орны хөгжлийн өнөөгийн нөхцөл, дэлхийн улс орнуудын нийтлэг чиг хандлага, арга хэлбэртэй харьцуулахад шинэчлэн боловсронгуй болгох шаардлагатай байна.
2. Тасралтгүй сургалтыг мэргэжилтний эрэлт, хэрэгцээ болоод бүс нутгийн оршин суугчдын хэрэгцээ шаардлага, тэрчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлалтай холбоотойгоор төвлөрсөн болоод бүсчилсэн байдлаар зохион байгуулах нь зүйтэй байна.
3. Төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтыг харьцуулан судлах замаар эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн давхардал, давталтыг бууруулж, шаталсан сургалтын залгамж чанарыг хадгалсан сургалтын оновчтой төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулж, эмч нарын мэргэжил дээшлүүлэлтийг 70 хувьд хүрч байхаар зохион байгуулах
4. Бидний судалгааны ажлын үр дүнд боловсрогдон Монголын эмч нарын мэргэжлийн тасралтгүй сургалтын хувилбар /загвар/ нь улс орны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний одоогийн чадавхи, нөөц боломж болон нийгэм, эдийн засгийн байдал зэрэг өвөрмөц онцлогуудыг бүрэн тусгаж боловсрогдсон болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0