Энэ судалгаанд Улаанбаатар, дархан, Эрдэнэт, Чойбалсан, Шарын гол зэрэг хотуудын атмосферийн агаар дахь агаар бохирдуулах эх үүсвэрүүд, агаар бохирдуулж байгаа хортой бодисуудын хэмжээ, тархалтын байдлыг цаг уур, газар зүй, төлөвлөлтийн онцлогтой уялдуулан судалж эрүүл ахуйн үнэлгээ өглөө. Мөн тэнд амьдарч байгаа хүн амын эрүүл мэндэд, ялангуяа 0-14 насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд хэрхэн нөлөөлж байгааг судлан дүгнэлт өглөө. Монгол улсын томоохон хотуудын агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмжийг боловсрууллаа.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0