Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Vitamin d status of mongollian chidren, their mothers and factors affecting its utilisation



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1871
Хамгаалсан он : 2004
Түлхүүр үг :

Аннотаци

Өнөө үед Д аминдэм дутлын шалтгааныг Д аминдэмийн дотоод болон гадаад эх үүсвэрийн дуталтай холбон судлахын зэрэгцээ кальци дуталтай холбон судлах урсгал эрчимжиж байна. Мөн гадаадын бусад улс оронд, рахит өвчний шалтгаан, эмгэг жамыг тухайн улс үндэстний хүн амын хоол хүнс, улирал, цаг уур, зэрэг хүрээлэн буй ррчны хүчин зүйлсийн харилцаа холбоон дунд судлан тогтоодог жишигтэй бөгөөд хүүхэд, өсвөр үе, эхчүүдийн Д аминдэмийн төлөв байдлыгтогтоох ньтухайн улсоронд байгаа рахитөвчний шалтгаан ,эмгэг жамыг тодорхойлоход чухал түлхэц болдог байна. Иймээс бид монголын бага насны хүүхэд, өсвөр үе, эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдал, түүнд нөлөөлөх хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг судлан тогтоож, монгол хүүхдийн рахитын шалтгаан, эмгэг жамыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх чиглэл боловсруулах зорилгоор энэхүү судалгааг хийсэн болно.
Зорилго
Хүүхэд, эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдалд түүнд нөлөөлөх хоол хүнс, хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг судлан тогтоож, Д аминдэмийн дутлаас сэргийлэх стратеги чиглэл боловсруулахад оршив.
Зорилт
1. 5 хүртэлх болон 12-15 насны хүүхэд, жирэмсэн ба амаржсан эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн хэмжээг жилийн туршид улирлаар судлаж, нарны хэт ягаан туяаны идэвхийн хэмжээтэй харьцуулан үнэлгээ дүгнэлт өгөх.

2. Бага насны хүүхэд ба жирэмсэн эхийн цусан дахь Даминдэмийн төлөв бейдлын харилцан шүтэлцээг судлан тогтоох.

3. 5 хүртэлх болон 12-15 насны хүүхэд, жирэмсэн ба амаржсан эхчүүдийн цусан дахь Д аминдэм холбох уургийн төлөв байдлыг судлаж, үнэлгээ дүгнзлт өгөх.

4.Хүүхэд, эхчүүдийн Д аминдэмийн төлөв байдалд нөлөөлөх хоол хүнсний хүчин зүйлсийг судлан тогтоох.

5.Өндөр тунтай Д аминдэмийн сэргийлэлтийн үр дүнг судлаж, үнэлгээ дүгнэлт өгөх.
Бүтээлийн хамгаалалтад дэвшүүлэн тавьж буй асуудлууд
(1) Хүүхэд, өсвөр үе, эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдал нь улирлаас хамааралтай байна.
(2) Намар, өвөл, хаврын улиралд нарны гэрлийн хэт ягаан туяаны идэвхийн багасалтаас хүүхэд, эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн
хэмжээ багасак, Д аминдэмийн дуталд орж байна.
(3) Жирэмсэн эхийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдал нь нялх бага насны хүүхдийн Д аминдэм дутлын урьдчилсан нөхцлийг бүрдүүлж байна.
(4)Хүүхэд, өсвөр үе, жирэмсэн эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдалд хоногийн хоол хүнснээс авах кальци, уургийн дутал нөлөөлж байна.
(5) Өсвөр насны монгол хүүхэд Д аминдэмийн дуталтай байна.
(6) 5 хүртэлх болон өсвөр насны хүүхдийн цусанд Д аминдэм холбох уургийи дутал нийтлэг байдлаар илэрч, энэ нь Д аминдэмийн дуталд
нөлөөлөх эрсдэдлтэй байна.
(7) Монгол хүүхдийн рахит нь нэг талаас Д аминдэмийн дотоод, гадаад эх үүсвэрийн дутал нөгөө талаас хоол хүнснээс авах кальци болон уураг дутлын хавсарсан шалтгаанаар үүсч, цусан дахь 25 гидроокси Д аминдэмийн неөцийг багасгаж байна,



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 148
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :