Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ходоод, дээрх гэдэсний шархлааны мэс заслын эмчилгээг боловсронгуй болгох нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1274
Хамгаалсан он : 2002
Түлхүүр үг : ходоод дээрх гэдэс, шархлаа, цооролт, сорвижилт, цус алдалт, шарх-өмөн

Аннотаци

Ходоод, дээрх гэдэсний шархлааны хүндрэл жил ирэх тусам нэмэгдэж мэс заслаар эмчлэгдэх тохиолдол олширч ихэнхдээ ид хөдөлмөрийн насны хүмүүс хүндрэлд илүүтэй өртөж байгаа билээ. Бид 1995-1999 онд ходоод, дээрх гэдэсний шархлааны хүндрэлийн улмаас УКТЭ-ийн мэс заслын тасагт хэвтэж эмчлэгдсэн 300 өвчтөнд судалгаа хийлээ. Нийт өвчтөний 36,3%-д цус алдалт, 32,66%-д нь шархлаа өмөнд шилжсэн, 28,66%-д нь шархлаа нарийссан, 9,6%-д шархлаа эрхтэн рүү цоорсон, 16,4%-д нь шархлаа хэвлийн хөндий рүү цоорох хүндрэл тохиолдсон ба дээрх өвчтөнүүдээс 24%-д нь 2-3 хүндрэл хавсран тааралдсан. Бид ходоод, дээрх гэдэсний шархлаа цоорсон 49 өвчтөнд мэс заслын эмчилгээ хийсэн. Эдгээр өвчтөнөөс 49,78%-д шархлааг оёх, 26,14%-д нь шархлааг өөлж оёх, 20,96%-д нь сэмжээр даруулж оёх, 3,12%-д нь шархлааг оёж Генеик-Микуличийн аргаар пилороплхстик хаглгаа хийсэн. Дээрх өвчтний 40,62%-д нь ваготоми хөнгөвчлөх хагалгааг хавсруулсан. 1999 оноос өмнө шархлаа цоорч хүндэрсэн өвчтөн бүрд ваготоми хагалгааг хавсаргаж байсан бол 1999 оноос H.Pylori эмгэг төрөгч сөрөг үед л ваготомийг хийх зарчим баримталсан нь хагалгааны үр дүнг сайжруулах ач холбогдолтой боллоо. Мөн монгол хүний ходоодны тэнэгч арын болон өвөх иш нь хоорондоо торлог холбоотойг тодорхойлсноор ваготоми хагалгааг хийх үед ари өвөр хоёр ишийг таслах шаардлагатайг тогтоолоо. Бидний судалгаанд цус алдсан 109 өвчтөнөөс 33,9%%%-д яаралтай хагалгаа хийсэн. Шархлаа хорт хавдарт шилжсэн, сорвижиж нариийссан, эрхтэн рүү цоорсон тохиолдолд ходоод тайрах мэс заслыг сонгов. Ходоодны нугалуур доод гуравны нэг нь тайрагдаж үлдсэн ходоодыг дээрх гэдэстэй залгахад хүрэлцэхүйц хэмжээтэй байвал Бильрот I (13,66%), ходоодны гуравны хоёр тайрагдсан, шархлаа өмөнд шилжсэн, дээрх гэдэсний ар ханын шархлааг авах боломжгүй үед Бильрот II хагалгааг (24,33%) сонгосон. Бильрот II хагалгааг нарийн гэдэсний урт гогцоон дээр хийж Браун залгалт хийх нь монгол хүнд илүү тохиромжтой гэж бид үзлээ. Бид туршилтаар баталсан болно. дээрх гэдэсний урд хананд байрласан шархлааг хормой үүсгэн өөлөн авч дээрх гэдэсний ёзоорыг дун хэлбэртэй болгон оёж хуних оёдолд чихээд Бильрот II аргаар ходоод гэдэс залгах хагалгааг 7 өвчтөнд хийсэн нь үр дүнтэй боллоо. Ходоод, дээрх гэдэс тайрах хагалгааны хүндрэл болон үхэл манай орны хувьд бусад судлаачдынхаас өндөр байсан боловч хагалгааны нэгдсэн стандарт боловсруулж хэрэглэснээр 1998 оноос эхлэн жил бүр буурч 1999 онд 5,71% болсон. Ходоод, дээрх гэдэсний шархлааны хүндрэлийн мэс засалд шархлааг өөлж, пилопластик, захалсан-сонгомол ваготоми болон H.Pylori тодорхойлон эмийн эмчилгээ хавсаргах тактик баримталсан нь өвчтөнг зөвхөн хүнд байдлаас гаргах төдийгүй эмнэл зүйн үр дүн өгч байгааг үндэслэн энэхүү арга барилаа бид эрхтэн хадгалах хагалгаа гэж нэрлэн хот хөдөөгийн яаралтай мэс засалд баримтлахыг зөвлөж байна.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 325
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :