Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын бага насны хүүхдийн дундах рахитын тархалт, сэргийлэлтийн асуудал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1071
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : рахит, тархалт, Д-аминдэм, яс, кальци, жин

Аннотаци

Рахит нь хүн төрөлхтөнд эрт дээр цагаас мэдэгдэж, хожмоо бие махбодийн кальци, фосфорын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг Д-амин дэмийн дутлаас болж үүсдэг нь тогтоогдсон өвчин юм. 1. Идэвхитэй хэлбэрийн рахит нь манай орны 5 хүртэлх насны хүүхдийн дунд
37.7% тархалттай, 1-2 насны хүүхдүүдийн дунд илүү зонхилж, өвчин хүнд хэлбэрээр явагдаж, ясны хэлбэр өөрчлөгдөх шинж давамгайлж байна.
2. Монголын бага насны хүүхдийн дунд тохиолдож байгаа рахит өвчний шалтгаан нь Д-аминдэмийн дуталтай холбоотой болох нь өвчтэй хүүхдийн цусан дахь Д-аминдэмийн хэмжээ, өвчний эмнэлзүйн шинж, өвчинд илүүтэй өртөж байгаа хүүхдийн насны байдал зэргээс нотлогдож байна.
3. Бага насны хүүхдийн Д-аминдэм дуталд хүүхдийн бага жинтэй төрөлт, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн Д-аминдэмийн хангамжийн эх үүсвэрийн дутал, бага насны хүүхдийн хоногийн хоолноос авах кальцийн дутал, өвлийн улирлын нарны хэт ягаан туяаны багасалт зэрэг хүчин зүйлс шууд нөлөөлж, эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол, ард түмний амьжиргааны түвшин зрэг нийгмийн хүчин зүйлс дам байдлаар нөлөөлж байна.
4. Манай орны хувьд нэн чухал ач холбогдолтой нийгэм эрүүл мэндийн хүчин зүйл нь эх болон хүүхдийг хангах Д-аминдэмийн хангалт сул, бага насны хүүхдийг Д-аминдэм дутлын рахитаас сэргийлэх, эмчлэх талаар тодорхой тогтолцоо, үндэсний хөтөлбөр өнөөг хүртэл байхгүй байгаа нь хамгийн гол хүчин зүйл болж байна.
5. Д-аминдэмийг 50 000-100 000 нэгжээр хүүхдийг 1 сартай байх үеэс эхлэн сар бүр 1 нас хүртэл нь хүйтэн сэрүүний улиралд рахитаас сэргийлэх зорилгоор уулгаж, рахитын хөнгөн зэргийн үед Д-аминдэмийг нэг удаад 50 000 нэгжээр 3-4 хоногийн зайтай 4-5 удаа, нийт курсын тун нь 200 000-250 000 нэгж, рахитын 2-р зэргийн үед нийт курсын тун нь 300 000-400 000 нэгж, рахитын хүнд хэлбэрийн үед нийт курсын тун нь 600 000 нэгж байхад тохиромжтой байна.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 180
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :