Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гол мөрний урсацыг урт хугацаагаар урьдчилан мэдээлэх нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1881
Хамгаалсан он : 2006
Түлхүүр үг : Далай агаар мандлын харилцан үйлчлэл, Урьдчилан илрүүлэгч, Борооны үер, Шугаман корреляци, Хаврын шар усны үер, Цасны усны нөөц

Аннотаци

Диссертацийн ажил нь 4 бүлгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр бүлэгт урсацын прогнозын судлагдсан байдал, прогнозын таарц, арга зүйг үнэлэх зарчим, урсацын урт хугацааны прогнозод далай-агаар мандлын харилцан үйлчлэлийн үзүүлэлтүүдийг гадаад улс орнуудад ашигласан судалгааны тойм, уг судалгааны ажилд ашигласан мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээний талаар оруулав. Хоёрдугаар бүлэгт гадаад далай-агаар мандлын харилцан үйлчлэл, түүнийг илэрхийлэх үзүүлэлтүүдийн тухай мөн тэдгээр үзүүлэлтүүдийг гол мөрний сарын дундаж урсацыг прогнозлоход урьдчилан илрүүлэгч болгон ашиглах боломжийн талаар судалсан ажлын үр дүнг, Гуравдугаар бүлэгт Монгол орны гол мөрний хур борооны үерийн онцлог, түүний аюул, хохирлын талаарх зарим тоон мэдээлэл, хур борооны үер ба далай-агаар мандлын харилцан үйлчлэлийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг шугаман корреляцийн аргаар гаргаж, шинжилгээ хийсэн дүнг тус тус нэгтгэн оруулсан ба дөрөвдүгээр бүлэгт Монгол орны гол мөрний хаврын шар усны үерийн онцлог, түүнийг голын сав дахь цасны усны нөөцийн мэдээ болон хиймэл дагуулын мэдээ ашиглан 1-1.5 сарын урьдчилалтай прогнозлох арга боловсруулах ажлыг Ховд голын жишээн дээр хийж, үр дүнг дэлгэрэнгүй орууллаа. Мөн зарим голын сав газар дахь цасан бүрхүүлийн талбайн мэдээг ILWIS дүрс боловсруулалтын систем болон ArcView программ хангамжийг ашиглан боловсруулж, үр дүнг нэгтгэн дөрөвдүгээр бүлэгт оруулав. Диссертация состоит из 4 глав. В первом главе отражены положение исследования прогнозов стока, принципы оценки оправдываемости и методов прогнозов, обзор исследования об использовании крупномасштабных мод изменчивости атмосферной циркуляции для долгосрочного прогноза сток в зарубежных странах, данные использованных в исследовательской работе и сделанные анализы. Во второй главе отразили показатели отражающих взаимодействие океана и атмосферы, а также рассматривали возможность использования крупномасштабных мод изменчивости атмосферной циркуляции как предиктор для прогноза месячного стока. В третьей главе рассмотрели особенности дождевых паводок рек Монголии, включили некоторые цифровые данные об опасностях и ущербах от наводнений, и результаты линейного корреляционного анализа между индексом взаимодействия океана - атмосферы и стоком дождевого паводка. В четвертой главе включены особенности весеннего половодья монгольских рек, а также на примере реки Ховд разработали прогнозистические методы с использованием спутниковых данных и данных о запасе воды в снеге речного бассейна с заблаговременностью 1-1,5 месяцев и включили его результаты детально.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 408
Сүүлийн сард 25
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :