Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Арц Богдын нуруу орчмын шинэ чулуун зэвсгийн дурсгалууд



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3730
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : мөстлөгийн дараах үе, шинэ чулуун зэвсэг, эртний байгаль орчин, анчин түүвэрлэгчид, говийн бүс нутаг, аж ахуй, багаж зэвсэг, аж ахуй

Аннотаци

Говь-Алтайн нурууны зүүн эгнээний салбар уулс болох Арц Богдын нуруу орчмын Эргийн хоолой, Хоёр хайрхан, Талингарын шал, Чавганцын шал, Төгрөг ширээт зэрэг шинэ чулуун зэвсгийн үед холбогдох таван томоохон дурсгалыг судалгааны ажилд авч үзжээ. Монгол орны говийн бүс нутагт мөстлөгийн дараах үед чийглэг, сэрүүвтэр уур амьсгалын горим тогтсоноор ойн эзлэх талбай өргөсөж, цэнгэг уст баянбүрд олширсон байна. Эдгээр баянбүрд хүн амьдрах хамгийн таатай орчин нөхцөл бүхий газар болсон тул түүнд түшиглэсэн амьдралын шинэ хэлбэр бий болжээ. Дурсгалуудаас илрүүлсэн чулуун зэвсгийн олдворуудын анхдагч цуулалтын арга ажиллагаа нь ялтас гарган авахад чиглэгдсэн байна. Сэдвийн хүрээнд авч үзсэн дурсгалуудын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн арга барил нь ерөнхийдөө шинэ чулуун зэвсгийн эхэн үеэс төгсгөл хүртэлх үед холбогдож байна. Харин Төгрөг ширээтийн дурсгалын олдворууд нь шинэ чулуун зэвсгийн дунд болон төгсгөл үед буюу бусад дурсгалаас хожуу цаг үед хамаарна. Багаж зэвсгийн төрөл нь говийн бүс нутгийн шинэ чулуун зэвсгийн бусад дурсгалын олдворуудтай хийсэн арга барил, хэв шинжийн хувьд адилсах хандлагатай. Харин хоёр талаас нь зассан хутга, хутга маягийн эдлэл болон бифас зэвсгийн тоон үзүүлэлт харьцангуй өндөр байгаа нь ахуй амьдралын шаардлагаар бий болсон төдийгүй эдгээр дурсгалын онцлогийг илэрхийлж байна. Багаж зэвсгийн төрөл зүйл нь ан гөрөө хийх, зэрлэг ургамал түүвэрлэх зэрэг аж ахуйн зориулалттай болох нь харагдаж байна. Арц Богдын нуруу орчмын шинэ чулуун зэвсгийн дурсгалуудад хадгалагдан үлдсэн гал голомтын ул мөр, түүнийг тойрсон чулуун зэвсгийн олдворын тархалт нь тухайн үеийн оршин суугчид газар дээр барьсан оромж сууцанд амьдарч байсны илрэл юм. Монгол орны говийн бүс нутагт шинэ чулуун зэвсгийн эхэн болон дунд үед ил усны ундаргад түшиглэсэн амьдралын хэлбэр төлөвшин тогтсон байна. Энэ үед аж ахуйн үндсэн хэлбэр нь ан агнуур, түүврийн аж ахуй байсан бол шинэ чулуун зэвсгийн дунд үеэс үйлдвэрлэх аж ахуйн үүсэл гаршуулж гэршүүлсэн мал хэлбэрээр тавигдаж, цаашид уур амьсгал илүү хуурайшиж өнөөгийн горимд шижлсэн нь хүнс тэжээлийн найдвартай эх үүсвэр нүүдлийн мал ахуй хөгжих нөхцөл болжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 326
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :