Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гэмт хэргийн статистикийн онол, хэрэглээний асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3799
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Гэмт хэрэг, статистик, онол, хэрэглээ, асуудал, гэмт хэргийн статистик зүй, гэмт хэргийн статистикийн тогтолцоо, гэмт хэргийн статистик зүйн судлах зүйл, гэмт хэргийн статистикийн арга зүй, гэмт хэргийн статистикийн үйл ажиллагаа

Аннотаци

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй, үр ашигтай зохион байгуулахын тулд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг шинжлэх ухааны арга зүйгээр зөв бүртгэж, бодитой хэмжих, шалтгаан, нөхцөлийг нарийн тогтооход статистикийн шинжлэх ухаан чухал үүрэгтэй болохыг онцлон, гэмт хэргийн статистик зүйн үзэл баримтлал, арга зүй, түүний хэрэглээ, тогтолцоо, эрх зүйн зохицуулалт зэргийг судалж, тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх үндэслэл, шаардлагыг дор дурьдсан хүчин зүйлсээр тайлбарлаж байна. Үүнд:
-Аливаа улс, салбарын хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлт бол статистикийн судалгаа, мэдээллийн үнэн бодит байдал юм.
-Төрийн эрүүгийн бодлого, гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэмжих үзүүлэлтийн нэг нь гэмт хэргийн статистикийн үзүүлэлт мөн.
-Одоогоор гэмт хэргийн статистикийн үйл ажиллагааг эрхлэх оновчтой тогтолцоо бүрдээгүй, арга зүй уялдаагүй, нэгдсэн аргачлал байхгүй.
-Гэмт хэргийн тоо бүртгэл хөтлөх, статистикийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин ч учир дутагдалтай байна.
-Монгол Улсын хөгжлийн зарим бодлогыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг хэмжих, олон улсын түвшинд улсын хөгжил, аюулгүй байдлын түвшинг харьцуулахад гэмт хэргийн статистикийн үзүүлэлтийг хэрэглэгдэж байна.
-Монгол Улсын гэмт хэргийн статистикийн үзүүлэлт олон улсын хэмжээнд бүрэн харьцуулагдахгүй байна.
Тиймээс бид гэмт хэргийн статистик зүйн онол, үзэл баримтлалыг бий болгон хөгжүүлэх, түүний арга зүй, хэрэглээ, тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэж чадавхжуулах зэрэг тулгамдсан асуудал байгааг харгалзан энэхүү судалгааны ажлыг сонгосон.
Энэхүү судалгааны зорилго нь хууль зүй, криминологи, виктимологи, статистикийн шинжлэх ухааны уялдаа шүтэлцээнд хууль зүй, гэмт хэргийн статистикийг ангилан авч үзэж, гэмт хэргийн статистикийг онолын түвшинд тодорхойлж, түүний тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, арга зүй, хэрэглээг боловсронгуй болгох үндэслэл бүхий дүгнэлт, санал боловсруулан дэвшүүлэхэд оршиж байв.
Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудлыг судалж, улсын хэмжээний судалгааны төсөл болгон доктор, магистрын түвшинд шаталсан байдлаар хэрэгжүүлэх “пирамид” аргыг хууль зүйн эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад туршин үзлээ.
Дээр дурьдсан эрдэмтэн, судлаачдын бүтээлд математик, статистикийн аргыг хууль зүй, криминологи, виктимологид ашиглах талаар хэсэгчлэн судалсан байсан бол харин бид хууль зүй, криминологи, виктимологи, статистикийн шинжлэх ухааны уялдаа шүтэлцээнд гэмт хэргийн статистик зүйг онолын түвшинд тодорхойлж, арга зүй, түүний хэрэглээ, тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг цогц байдлаар судалсанд судалгааны шинэлэг тал оршиж байв.
Судалгааны явцад гэмт хэргийн статистикийн онол, хэрэглээний шинжтэй зарим асуудлыг судалж, тодорхой үр дүнд хүрсэн бөгөөд 12 асуудлыг хамгаалалтанд оруулахаар санал болгож оруулсан



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 773
Сүүлийн сард 22
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :