Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хот хөдөөгийн шефийн холбоо, түүнийг боловсронгуй болгох зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2077
Хамгаалсан он : 1979
Түлхүүр үг : үйлдвэрлэх хүч, анги, холбоо, хөдөлмөр, хот, тосгон, анги, нам

Аннотаци

Сэдвийн судлагдсан байдал, судалгааны ажлын зорилт: БНМАУ-ын хот, хөдөөгийн шефийн холбооны тухай асуудлыг эрдэм шинжилгээний үүднээс зориуд тусгайлан судалж боловсруулсан зохиол, бүтээл манайд одоо хэр ховор байна. Харин сүүлийн үед сонин, сэтгүүлд зарим нэг мэдээ, өгүүллүүд нийтлэгдэж тэдгээрийн олонхи нь хотын шеф байгууллагаас хөдөөд үзүүлсэн цаг үеийн чанартай тусламжийг мэдээлэх төдийгээс хэтрэхгүй байна. Нөгөө талаар шефийн ажлыг удирдах, түүний үр ашгийг тооцох, туршлагыг нэгтгэн дүгнэж нийтийн хүртээл болгох явдалд ч багагүй дутагдал оршиж байна. Ийм учраас зэрэг горилогч манай орны хөгжлийн өнөөгийн шатан дахь хот, хөдөөгийн шефийн холбооны асуудлыг онол, практикийн үүднээс шинжлэн судалж, нэгтгэн дүгнэх зорилтыг өмнөө тавьсан болно. Судалгааны ажлын шинэ санаа, практик ач холбогдол: Горилогч толилуулан буй ажилдаа "хот, хөдөөгийн шефийн холбоо" хэмээх нэгэн зангидмал ойлголтын дор нэг нь нөгөөгөөсөө урган гарч байгаа харилцан нягт холбоо, уялдаа бүхий гол гогцоо дөрвөн асуудлыг дэвшүүлэн тавьж байна. Үүнд: нэгдүгээрт, хотоос хөдөөг шефлэн авах асуудлын онол, шинжлэх ухааны үндэслэл, мөн чанар, шефийн холбооны тухай ухагдахууныг өргөн, нарийн утгаар нь томъёолж тодорхойлохыг эрмэлзсэн. Хоёрдугаарт, БНМАУ-д хот, хөдөөгийн шефийн холбоо үүсч хөгжсөн зүй тогтол, үе шат, онцлогийг тодорхойлохыг хичээсэн, Гуравдугаарт, Хот, хөдөөгийн шефийн холбооны хөгжлийн явцад үүсч илэрч байгаа хэлбэрүүдийг судалж нэгтгэн дүгнэхийг эрмэлзсэн. Дөрөвдүгээрт, Хот, хөдөөгийн шефийн холбоог цаашид боловсронгуй болгох зарим саналыг дэвшүүлсэн зэрэгт л уг бүтээлийн шинэ санаа агуулагдаж байна. Уг асуудлыг марксист-ленинист онолын үүднээс задлан шинжилж нэгтгэн дүгнэх замаар судлан боловсруулах нь хот, хөдөөгийн шефийн холбооны шинжлэх ухааны үндэслэлийг гүнзгийрүүлэх, энэ ажлыг удирдах, хөтлөх арга барилыг боловсронгуй болгох, хуримталсан туршлагыг нэгтгэн дүгнэж нийтийн хүртээл болгох, энэ ажилд шинжлэх ухааны үндэслэлгүй хандаж байгаа зарим өрөөсгөл талыг арилган засахад онол практикийн чухал ач холбогдолтой болох юм. Чухам үүнд л энэхүү зохиолын эрдэм шинжилгээний үнэ цэнэ, онол, практикийн ач холбогдол оршино гэж үзэж байна. Дүгнэлт. Хот, хөдөөгийн шефийн холбоо нь социалист нийгмийн нөхөрсөг хоёр анги болох ажилчин хоршоолсон малчдын холбоо, социализмын үеийн хот, хөдөөгийн харилцааны хөгжлийн шинэ илрэл, тэдгээрийн ялгааг багасган ойртуулах нийгмийн нэг хүчин зүйл болж байгаа хүмүүсийн үйл ажиллагааны тодорхой хэлбэр мөн. Манай оронд социализмын материал-техникийн баазыг байгуулж дуусгах, нийгмийн социалист харилцааг төгөлдөржүүлэх, социалист аж төрөх ёсыг хэвшүүлэх, бие хүнийг өв тэгш хөгжүүлэх зорилт хичнээн гүнзгийрч нарийсах тутам хот, хөдөөгийн шефийн холбооны үүрэг зорилт цар хүрээ улам бүр өргөжиж байна. Энэ бүтээл нь уг асуудлыг нарийвчлан судлах, хот, хөдөөгийн шефийн холбооны ололт туршлагыг нэгтгэн дүгнэж нийтийн хүртээл болгох түүнийг удирдах, хөтлөх арга барилыг боловсронгуй болгоход бага ч гэсэн хувь нэмэр болох болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 141
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :