Энэхүү ажил нь Удиртгал хэсэг, Идэвхижүүлэлтийн онол, арга зүйн асуудлууд, хөгжлийн явцыг өгүүлсэн нэгдүгээр бүлэг, байгууллагын зохион байгуулалтын зан төлөв нь байгууллага дахь хүний үйл хөдлөлийг судладаг учраас хүний нөөцийн идэвхижүүлэлтийн зарим асуудалд хийсэн судалгаа, шинжилгээ, Хүнийг хөдөлмөрт идэвхижүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг агуулсан хоёрдугаар бүлэг, ажлын ерөнхий дүгнэлт, ном зүй, хавсралтуудаас бүрдэж байгаа болно. Энэхүү судалгааны ажлын шинэлэг тал нь өнөөдөр манай оронд жижиг дунд үйлдвэрлэл дэхь хүний нөөцийн идэвхижүүлэлт ямар төвшинд байгааг судалж, боловсронгуй болгох арга замыг судлахад чиглэгдсэн. Үүнд:
1.Монголын арьс ширний салбарын үйлдвэрлэлийн удирдлагын бүтэц зохион байгуулалтын загварыг боловсруулсан.
2.Арьс ширний үйлдвэрийн ажилчдын дунд ажлын байрны нөхцөл, ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээ, урамшууллын бодлого зэргийг судлан технометрийн аргаар хэмжсэн.
3.Хувь хүн бүлэг хамт олны хэрэгцээг тодорхойлох судалгааг боловсруулан ажилчдын хэрэгцээг Маслоугийн онолоор аль хэрэгцээ давамгайлж
байгааг тодорхойлсон.
4.Арьс ширний үйлдвэрийн ажилчид ямар төрлийн урамшууллыг илүүд үздэг, урамшууллын нөлөөллийг судлах судалгаа явуулж ажилчдын ажилласан жил болон сэтгэл ханамжийг судлав
5.Хүний нөөцийг идэвхижүүлэх дэс дараалал үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг боловсруулан удирдах ажилтанд зөвлөмж гаргасанд энэхүү бүтээлийн шинэлэг тал оршино