Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Жибзундамба хутагтын шавийн захиргааны бүтэц, үйл ажиллагаа (XYII-XX зууны эхэн)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2785
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : жибзундамба хутагт, шанзудба, хамба номун хан, да лам, гэсгүй, цорж, отог

Аннотаци

XYII зууны эхэн хагаст Жибзундамба хутагтын шавь нар бий болж, Монголын түүхийн зарим сурвалжуудад 1651 оноос Хамба, шанзудба нарын тухай тэмдэглэх болжээ. 1654 оны үед Хамба номун хан нь шашин номын хэргийг тэргүүлж байсан, 1680-аад оны сүүлч, 1690-ээд оны эхэн үед Эрдэнэ шанзудба нь сан, шавь нарыг асуудлыг эрхлэн шийдвэрлэж байжээ. Тэрбээр 1709 он болоход Халхын зарим язгууртнуудтай хамтран цааз хэлэлцэн батлах хэмжээний тушаалтан болсон байна. Улмаар 1723 онд Чингийн төр Хамба номун хан, Эрдэнэ шанзудба нарт сургах зарлиг, тамга олгосон нь шавийн захиргааг байгуулсан бус харин дээрх тушаалуудыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан хэрэг байв. 1750-иад оноос Чингийн төр Халхын талаар баримтлах бодлогодоо зарим өөрчлөлт оруулан, Жибзундамба хутагтын шавийн захиргаанд ч хяналт тавих болж, Жибзундамба хутагтын шавь нарыг 1758 онд Халхын туслагч жанжин, ван Санзайдоржид, 1763 оноос Хүрээний сууж хэрэг шийтгэгч сайдад захируулах болов. Энэ үеэс шавийн асуудал тус сайдын үйл ажиллагааны нэг чиглэл болсон авч Хамба номун хан, Эрдэнэ шанзудба нар нь шавийн хэргийг эрхлэн шийтгэж байжээ. Жибзундамба хутагтын шавийн захиргаа нь Хамба номун хан, Эрдэнэ шанзудбын яам (газар) гэсэн бүтэцтэй байв. Хамба номун хан нь Хүрээний шашин номын хэрэгт тэргүүлэн, дэд хамба, цорж, гэсгүй нарын хамт хувраг шавь нарыг захирч байсан бол Эрдэнэ шанзудбын яамыг Эрдэнэ шанзудба тэргүүлэн удирдаж, түүний удирдлаган дор Сангийн хамаг хэргийг байцаан захирагч, да лам, зайсан, хөлөгч, тайж, бичээч, хиа, гяндангийн дарга, хуяг гэсэн тушаалтнууд тушаал хашиж байсан бөгөөд тэдгээр нь тус бүртээ өөрийн эрх, үүрэгтэй байлаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 260
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :