Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүн капиталын үр өгөөжийг сайжруулахад Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагын нөлөөлөх хүчин зүйлс



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2809
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : оюуны мэдлэг, цэвэркапитал, боловсролын эрх чөлөө, хүний эдийн засгийн эрх чөлөө

Аннотаци

Судалгааны ажлын үндэслэл:
Хүн өөрийгөө мэдлэг боловсролтой болгохын тулд амьжиргааны өртгийн хэм хэмжээндээ тулгуурлан хөрөнгө оруулалт хийсний үр өгөөжийн тухай асуудлыг дээд боловсролын салбарт ялангуяа хувийн өмчит коллежуудад мэргэжил олгох сургалтын орчин нь улс орны хөгжлийг тодорхойлох бусад үзүүлэлтүүдтэй хэрхэн уялдаж, хувьсан өөрчлөгдөж байгаа бодит байдалд судалгаа хийх, судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэлт гаргах хэрэгцээ шаардлагыг бий болгож байгаа нь хүн капиталын хөгжлийн түвшинд гарч буй өөрчлөлтийг нарийвчлан тогтоосон судалгааны ажил асар их хэрэгцээтэй болж буй нь бидний судалгааны ажлын үндэслэл болно.
Судалгааны ажлын зорилго:
Хүн капитал нь мэргэжил эзэмшихэд дээд боловсролын салбарт үндэстэн дамнасан үзэл баримтлал, өрсөлдөх чадварын загвар, хүн капиталын үр өгөөжийг тодорхойлох шинэчилсэн загвар боловсруулан гаргахад судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Бид, хүн капитал, эрэлт, нийлүүлэлтийн зэрэг онол арга зүйн томъёололд тулгуурлан, хөдөлмөрийн зах зээл, дээд боловсролын зах зээл, хүрээлэн байгаа орчноос хүн капиталд нөлөөлж байгаа сөрөг нөлөөлөл болон дээд боловсролын сургалтын байгууллагын өнөөгийн бодит байдалд судалгаа хийж, шинэчилсэн үзэл баримтлал, өрсөлдөх чадварын загвар гаргах, хүн капиталын үр өгөөжийг бодитой тодорхойлох параметрүүдийн загвар боловсруулахад чиглэгдсэн.
Судалгааны ажлын үр дүн:
Бид, судалгааны ажлын хүрээнд хүн капиталын үр өгөөжийг тодорхойлох шинэчилсэн загвар, их, дээд сургууль, коллежийн үндэстэн дамнасан үзэл баримтлал, өрсөлдөх чадварын загвар боловсруулан гаргаж тавив.
Дүгнэлт:
Бидний судалгаанд,
1. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж байгаа

2. Төрийн болон хувийн өмчит их, дээд сургууль, коллежийн мэргэжил олгож буй төрөл нь давхардаж байгаа

3. Дээд боловсролтой ажилгүйчүүд нь ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлж байгаа

4. Хүрээлэн байгаа орчны бохирдол нь хүн капиталын амь насанд сөрөг нөлөөлөл болж байгаа нь тогтоогдсон болно.

5. Дээд боловсролын тогтолцоог өөрчлөх, ялангуяа хувийн өмчит коллежийн менежментийн орчинд шинэчлэл хийх шаардлагатай болсон нь тогтоогдсон болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 210
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :