Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Монгол орны Шүхэртэн (Umbelliferae Juss.) овгийн ургамал (ангилалзүй, экологи, тархалт, ач холбогдол)”



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2812
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : зүйлийн бүрдэл, ангиллын систем, нэршил, тархац, удам төрөл, ДНХ-ийн нуклеотид

Аннотаци

Монгол орны Шүхэртэн овгийн ангилалзүйг анх удаа бүрэн хэмжээнд судалсаны дүнд Монголын ургамлын аймагт 7 төрөл, 11 зүйлийг шинээр нэмж, 1 зүйлийг хассанаар өдгөө тус овогт 2 дэд овгийн 12 триб (4 clade), 6 дэд трибад хамаарах 39 төрлийн 76 зүйл ургадгийг тогтоов. Төрлийн төвшинд 2, зүйлийн төвшинд 3 нэршлийн өөрчлөлтийг хийв. Таних түлхүүр, нэршилзүйн голлох ишлэл, адилцаа нэрс, тархалт, экологи-газарзүйн мэдээллийг багтаасан ангилалзүйн конспектийг Монгол орны Шүхэртэн овгийн хэмжээнд анх бүрэн гаргав. Тухайн овгийн триб болон төрлүүдийн ангиллын системд тодорхой өөрчлөлтийг хийсэн. Шүхэртэн овгийн ургамлын нийт төрөлд ангиллын ач холбогдолтой морфологийн 28 шинжээр кластер анализ, мөн удам төрлийн холбоог илрүүлэх судалгаанд төрлүүдийг төлөөлүүлсөн нийт 34 зүйл ургамлын бөөмийн болон хлорпластын ДНХ-н нуклеотидын дарааллыг харьцуулсан судалгааг анх хийлээ. Монгол орны Шүхэртэн овогт завсрын унаган 8 зүйл, нэн ховор 4 зүйл, ховор 11 зүйл ургадгийг тогтоов. Судалгааны үр дүн, бүрдүүлсэн мэдээ баримт зэрэг нь холбогдох мэргэжлийн их, дээд сургуулиудын багш, оюутан нарт гарын авлага болохын зэрэгцээ судалгааны боловсруулсан биет материал, цуглуулга нь Монгол орны болон хил залгаа нутгийн ургамлын аймаг, ургамалжил, нөөц судлал, байгаль хамгааллын чиглэлийн судалгаанд ашиглагдах өргөн боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 388
Сүүлийн сард 16
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :