Энэхүү бүтээлдээ: 1. Ажилчин ангийн дүрийг бүтээж ирсэн түүхэн явц
2.Нийгэм-түүх, уран зохиолын хөгжлийн явцтай хэрхэн холбогдох
3.Ажилчны дүр, уран зохиолд дүрслэгдэж байгаа бусад дүртэй хэрхэн холбогдох вэ? өвөрмөц тал нь юу вэ? Үүнийг дэлхийн утга зохиолын туршлагатай харьцуулахад ямар дүгнэлт хийж болох вэ?
4.Ажилчин ангийн дүрийг бүтээснээр монголын уран зохиолын төрөл зүйл яаж баяжиж хөгжив.
5.Ажилчны дүрийг урлах явцад уран сайхны аргыг төгөлдөр эзэмшихэд ямар ахиц гарав гэдэг талаар хариулт өгөхийг зорьжээ. Уг судалгааны ач холбогдол нь манай зохиолчдын ажилчин ангийн дүр бүтээж ирсэн туршлагыг нэгтгэн дүгнэж цаашид энэ сэдвээр бичих зохиолын чанарыг сайжруулах, уран сайхныг дээшлүүлэхэд үр дүнгээ өгсөн юм. Уг судалгааг зохиолчид, дунд дээд сургулийн уран зохиолын сургалтад хэрэглэжээ. Уг судалгаанд уран зохиолд нийгмийн тодорхой судалгаа хийх оролдлогыг монголын уран зохиол судлалд анх удаа хийснээх ач холбогдолтой юм.