Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ойн далбига (Agaricus silvaticus Schaeff) мөөгний интерферон төст идэвх болон фитохимийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3513
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Биологийн идэвх, бага молекулт нэгдэл, стерол

Аннотаци

Ойн далбига мөөгөнд
31.1% нь уураг,
40.03% нь нүүрсус, тос, тосонцор бодис 1.75 %, үнс
15.63% чийг
5.06% байгаа нь уг мөөг уураг нүүрс усны чухал түүхий эд болохыг харуулна. Тосны хүчлийн
90.34%-ийг ханаагүй, үүнээс
32.09%-ийг ганц линолэлайдины хүчил нийт амин хүчлийн
15.57% нь үл орлогдох,
6.39% нь орлогдох амин хүчил эзэлж байгааг тогтоов. Ойн далбига мөөгөнд макро элементүүдээс калий 23445 мг/кг, натри (
1172.3 мг/кг), фосфор (
12597.8 мг/кг), микро элементүүдээс төмөр (
1312.9 мг/кг), цайр (
755.7 мг/кг), Mg (
1703.7 мг/кг) болон хүнд хортой элементүүдээс зэс, кадмий зонхилон агуулагдаж байгааг тогтоолоо. Ойн далбига мөөг нь антиоксидант (IC50=
17.68 мкг/мл), мутагены эсрэг (
65.8±
4.5%), ацетилхолинэстераза ферментийг дарангуйлах (
27.6±1.3%) идэвхтэй, липаза ферментийг дарангуйлах болон бактерийн эсрэг идэвхгүй болохыг анх удаа илрүүллээ. Ойн далбига мөөг (Agaricus silvaticus) нь интерферон төст идэвхтэй бөгөөд тухайн мөөгнөөс эргостерол, эргостерол пероксид, эргоста-6,22-диен-3β,5α,8α-триол, (22E,24R)-эргоста-7,22-диен-3β,5α,6β,9α-тетраол, (2S)-2-гидрокси-N-[(2R,3S,4R,6E)-1,3,4-тригидрокси-6-октадекен-2yl] тетракосанамид, 5α,6α-эпокси-(22E,24R)-эргоста-8(14),22-диен-3β,7α-диол, церевистерол, маннитол, бензойны, коричны хүчил, мочевин гэсэн 11 байгалийн нэгдлийг тухайн мөөгнөөс анх удаа ялгаж молекулын бүтэц байгууламжийг тогтоолоо. Эдгээр нэгдлээс 5α,6α-эпокси-(22E,24R)-эргоста-8(14),22-диен-3β,7α-диол стерол нь интерферон төст идэвхтэй болохыг анхлан тогтоосон болно. Интерферон төст идэвхтэй, JAK/STAT-ыг идэвхжүүлэгч бага молекулт нэгдэл болох стеролыг илрүүлснээр интерфероныг орлох байгалийн гаралтай эм бэлдмэл үйлдвэрлэх боломжийг нээж өгч байгаа юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 376
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :