Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол, солонгос хэлний хүний биеийн эд, эрхтний нэрсийн харьцуулсан судалгаа (“몽어유해 Мон-Ө Юхай” сурвалж бичгийн жишээгээр



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3534
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Уугуул үг, үгийн гарал, үе утгалбар, утгын орон, авиазүй, утгазүй, төрөл хэл

Аннотаци

몽어유해 (Мон-Ө Юхай) нь XVII-XVIII зуунд Солонгост бичигдсэн 몽어노걸대 (Мон-Ө Ногөлдай), 첩해몽어 (Чөбхай Мон-Ө), 몽어유해 (Мон-Ө Юхай) хэмээх монгол хэлний гурван сурах бичгийн нэг, хятад - солонгос - монгол хэлний толь бичиг юм. Нэрийг нь орчуулбал “Монгол хэлний зүйлчилсэн тайлбар” толь гэсэн утгатай. Өнөөг хүртэл бидэнд мэдэгдсэнээр Сөүлийн Их Сургуулийн Гю Жан Гаг номын санд цорын ганц хувь байдаг бөгөөд Японы Токиогийн Их Сургуульд гар бичмэл нь хадгалагдаж байна. Энэ нь 1790 он (цагаан нохой жил)-д Пан Хё Өнъ-ий засварласан хувь юм. Уг сурвалж бичиг нь нийт гурван дэвтэртэй, 5317 үгийг 54 төрөл зүйлд хувааж оруулсан байна. Тэргүүн дэвтэрт тэнгэр, цаг улирал, газарзүй, хүн ёс, хүний зан чанар, хүний бие эрхтэн зэрэг 27 төрлийн 1916 үг орсон, дэд дэвтэрт газар тариалан, гурил будаа, мод ургамал, жимс жимсгэнэ, өвчин эмгэг зэрэг 27 зүйлийн 1926 үг орсон, гутгаар дэвтэр буюу нөхсөн дэвтэрт тэргүүн ба дэд дэвтэр дэх 48 зүйлийн 1475 үг нэмэгдсэн байна.
Судалгааны зорилго, зорилт
Солонгос дахь монгол хэлний сурвалж бичиг 몽어유해 (Мон-Ө Юхай) хэмээх монгол хэлний зүйлчилсэн тайлбар толиос аливаа хэлний уугуул язгуур үгсийн бүрэлдэхүүнд багтдаг хүний биеийн эд эрхтнийг заан нэрлэсэн үгсийг түүвэрлэн, үгийн гарлын талаас харьцуулан судлах, түүнчлэн эдгээр үгсийн хүрээнд монгол, солонгос хоёр хэлний гарлын холбооны талаар санал дэвшүүлэхэд бидний судалгааны ажлын үндсэн зорилго оршино. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.
Нэгдүгээрт, 몽어유해 (Мон-Ө Юхай) сурвалжийн бичлэгийн болоод галигийн онцлогийг тодорхойлон тайлбарлаж, уг сурвалж нь тухайн үеийн монгол, солонгос хэлний чухал хэрэглэгдэхүүн болохыг баримтаар нотлох
Хоёрдугаарт, монгол, солонгос хэлнээ хүний биеийн эд, эрхтнийг заан нэрлэсэн үгсээс авиа, язгуур үе утгалбараар тохирох үгсийг түүвэрлэн, тэдгээрийн гарлын холбоог авианы хууль зүй тогтол, үгзүй, үгийн бүтэц, үгийн сан - утгазүйн хувьд нийтлэг ба өвөрмөц талыг бусад төрөл хэл, нутгийн аялгууны баримтад тулгуурлан судлан тогтоох
Гуравдугаарт, монгол, солонгос хэлнээ хүний биеийн эд, эрхтнийг заан нэрлэсэн үгсээс үндсэн утгаараа тохирохгүй боловч тухайн утгын хүрээний өөр үгтэй тохирох үгсийг ялган түүвэрлэж, тэдгээрийн гарлын холбоог авианы хууль зүй тогтол, үгзүй, үгийн бүтэц, үгийн сан - утгазүйн хувьд нийтлэг ба өвөрмөц талыг бусад төрөл хэл, нутгийн аялгууны баримтад тулгуурлан судлан тогтоох. Эцэст нь аливаа хэлэнд уугуул үгийн сангийн хүрээнд багтдаг эдгээр үгсийн гарлын холбоогоор дамжуулан тус хоёр хэл төрөл хэлний бүрэлдэхүүнд багтах эсэх талаар өөрийн саналыг дэвшүүлэх - эдгээр зорилтуудыг тус тус дэвшүүлэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 355
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :