Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын үндэсний эрх ашиг гадаад бодлогын номлол, өдгөөгийн практик



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2841
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : гадаад харилцаа, үндэстэн, эрх ашиг

Аннотаци

Монгол улсын үндэсний эрх ашиг бүрэлдэж тогтсон түүхэн онцлог,хүчин зүйл хийгээд өдгөөгийн шатны үндсэн агуулга, хандлага, төлвийг онол практикийн үүднээс судалж үзсэний дүнд дараах гол дүгнэлт хийж болмоор санагдана. Үүнд:
Нэгдүгээрт, Монгол улс үндэсний язгуур эрх ашиг бүрэлдэж бий болсон нь он цагийн хувьд урт хугацааны, үйл явцын хувьд жирийн биш түүхэн замналтай аж. Түүний түүх нь бүүр XIII зуунд үүсэн байгуулагдсан Монголын нэгдсэн төр улсын үеэс эхтэй бөлгөө. Тиймээс улс үндэсний язгуур эрх ашиг нь хэдэн зууны хийгээд тухай тухайн цаг үеийнхээ шинж төрх, өвөрмөц байдлыг тусган илэрхийлж ирсэн түүхэн онцлогтой, өв уламжлалтай байна.
Хоёрдугаарт, Түүхийн үүднээс үзэхүл монгол үндэстэн, түүний төр улс нь үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, өмөөрөн хэлбэрэлтгүй өмөөрөн баримталж чадсан үедээ мандан бадарч, эс чадсан үедээ задран бутарч, доройтож байсан ажгуу.
Гуравдугаарт, Монголын нийгмийн хөгжлийн шинэ үед улс үндэсний эрх ашиг бүрэлдэж сэргэн тогтох явдал 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын үр дүнд л бололцоотой болсон юм.
Өнгөрсөн энэ хугацааны хамгийн гол ололт бол туурга тусгаар Монгол улс өөрөө өнөөдөр оршин тогтнож буй явдал мөн.
Үүнийг өдгөө хэн ч үгүйсгэж чадахгүй.
Дөрөвдүгээрт, Аливаа улс үндэстэн, нийгмийн орших ба эс орших, мандах ба буурах, хөгжих ба хоцрогдохын нэг гол чухал хүчин зүйл бол гадаад, дотоод бодлогодоо үндэсний эрх ашгаа гуйвалтгүй дээдлэн баримтлах явдал мөнийг Монголын сургамж нотолж байна.
Тавдугаарт, Дээр дурдсан утга санааны үүднээс тус оронд өнөөдөр явагдаж буй шинэтгэлийн үйл хэргийг амжилтанд хүргэхийн тулд:
1.Төр, ард түмний эрх ашгийг бүхнээс, бүхний дээгүүр тавьж чаддаг хүмүүс л шинэтгэлийг удирдах ёстой.

2.Шинэтгэлийг гагцхүү ард түмэндээ тулгуурлаж, ард түмнээрээ дэмжүүлэх ёстой.
З.Харь улс оронд гарсан онол номлолоор биш гагцхүү өөрсдийн бодож боловсруулсан төрийн бодлогоороо хөтлөн явуулбал зохилтой.
Зургадугаарт, Гадаад бодлого алив үзэл сурталчлалаас хөндий байх ёстой. Төр-ард түмнийх, ард түмэн бол үндэстэн байдгийн учир зөвхөн ард түмэн , үндэстний эрх ашиг, төр улсын эрх ашгийг гол илэрхийлж байх учиртай. Түүнээс биш аль нэг нам эвслийн байр суурь, хүсэл эрмэлзлийг зөвхөн илэрхийлж байж таарахгүй. Чингэсэн цагт гадаад бодлого үр өгөөж, ашиг тустай байна.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 204
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :