Монгол адууны сүүлний үсний онцлог шинж чанарыг тогтоосон болно. Урт хялгасан түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх технологийн оновчтой горимыг боловсрууллаа. Шинэ төрлийн хялгасан ээрмэл үйлдвэрлэх технологийг боловсруулсан. Нэхмэлийн орчин үеийн CAD программ ашиглан адууны хялгасан даавууг загварчилж, түүний геометр бүтцийн болон хэв гажилтын деформацид орох үеийн төлөв байдал, механик шинж чанарын үзүүлэлтүүдийг урьдчилан тодорхойлов. Адууны хялгасан даавууг “Сүүлний хялгасан ширхэгт–ээрмэл-даавуу систем”-ээр нь судалсанаар уг системийн бүрдэл элементүүдийн үзүүлэлтүүдийг түүний хэрэглээнээс нь хамааруулан өөрчилж, өгөгдсөн чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохыг тогтоолоо. Манай улсад ашиглахгүй байгаа хялгасан түүхий эдээр даавуу үйлдвэрлэх туршилтуудыг компьютерийн удирдлагатай “Dornier HTV 6/J” маркийн жаккард нэхмэлийн машин дээр явуулсан. Адууны сүүлний үсэн голчтой ээрмэлүүдийг шинээр үйлдвэрлэж, даавууны хөндлөн утсанд хэрэглэж, хялгасан даавуунуудыг нэхсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0