Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хэлний үг хувиллын компьютер загвар ба бичвэрийг хөрвүүлэх систем



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2802
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Морфологи, гурван төлөвт - хоёр дүрэмт загвар, abc загвар, төгсгөлөг төлөвт үгзүй, үгийн утга таних

Аннотаци

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол хэлний үгийн бүтэц, хувиллыг загварчлаж, кирилл болон монгол бичвэрүүдийн хооронд нь хөрвүүлэх систем бүтээх юм. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаа.
1. Компьютерийн хэлшинжлэл дэх үгзүйн шинжилгээний аргуудыг судалж, боломжит, шаардлага хангасан аргыг сонгох;

2. Монгол хэлний үг хувиллын компьютер загвар гаргах;

3. Үгийн утга таних статистик аргуудыг судалж, монгол хэлэнд илүү тохиромжтой, утга таних алгоритм боловсруулах;
Энэ судалгааны ажил нь дараах практик ач холбогдолтой. Үүнд:
1. Кирилл болон монгол бичвэрүүд хооронд хөрвүүлэх, компьютерт оруулах цаг хөдөлмөр хэмнэх;

2. Үгзүйн боловсруулалт болон утга таних алгоритмуудыг зохиосноор өгүүлбэрзүйн, агуулгазүйн(машин орчуулга) боловсруулалтад дэмжлэг үзүүлэх;
Судалгааны ажлын үр дүнд дараах загвар болон алгоритмуудыг шинээр зохион туршиж, Microsoft Word програмд өргөтгөл болон ажиллах системийг бүтээсэн. Үүнд:
1. Үгийн бүтцийн хоёр дүрэмт-гурван төлөвт загвар;

2. Үг хувилгах ABC загвар;

3. Төгсгөлөг төлөвт үгзүйн загвар;

4. Монгол хэлний үгийн утга таних, үгийн бүтцийн зөв задлалыг таних алгоритмууд; туршилтын үр дүн 82-89,9%;



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 206
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :