Монгол Улс “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” баримт бичгийг цоо шинэ агуулгаар боловсруулан гаргасан бөгөөд үүнд, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр-дипломатын үйл ажиллагаа бөгөөд энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь үндэсний аюулгүй байдлыг хангах арга зам болоод байна. Энэ хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах нь үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын хангах үндсэн арга замд дэмжлэг үзүүлж буй нэг хэлбэр болоод байна. Иймд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн хүчнийг оролцуулах төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх нь чухлаар тавигдаж байна. Үүний тулд НҮБ-ын ЭСА-ны цаашдын хандлагад шинжилгээ хийх, оролцож буй орнуудын туршлага, сургамжийг судлах, Монгол Улсын цэргийн хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох бодлого, шинэчлэл, чадавхыг нэмэгдүүлэх аргазүйг энэхүү судалгааны ажлаар дэвшүүлэн тавьсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0