Монгол хэл дээр: Тухайн хотын дулаанжуулалтын системийн дулааны ачааллыг байрлаж буй Дулаан цахилгааны төв (ДЦТ)-үүдийн дулаанжуулалтын турбины тохируулгатай өглөгөөс хангаснаар цахилгаан эрчим хүчийг хослон үйлдвэрлэлийн горимоор үйлдвэрлэх тохиолдолд 1кВт.ц цахилгааны хослон үйлдвэрлэлд ногдох жишмэл түлшний хувийн зарцуулалтыг бууруулах боломжийг олгодог.
Монгол Улсын ТБЭХС нь эрчим хүчний үр ашгийн үзүүлэлтээрээ харилцан адилгүй, зөвхөн нүүрсээр ажилладаг дан ганц ДЦТ-үүдээс бүрдсэн нэгэн төрлийн бүтэцтэй үүсгүүр чадлыг агуулснаараа бусад орны эрчим хүчний системээс ялгаатай. Ийм бүтэцтэй эрчим хүчний системд цахилгаан, дулааны ачааллыг хамтатган нэгэн зэрэг ашигтайгаар хуваарилах асуудал нь шинжлэх ухааны болоод практикийн ач холбогдолтой юм. Цахилгаан, дулааны эрчим хүчийг хамтатган нэгэн зэрэг ашигтайгаар хуваарилах нь эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд дулааны эрчим хүчний хэрэглээ зайлшгүй бөгөөд эрчим хүчний үр ашгийн үзүүлэлтээрээ харилцан адилгүй ДЦТ-үүдээс бүрдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний цахилгааны зарцуулалтыг бууруулах, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгааны импортыг багасгах, үйлдвэрлэлийн үр ашигийг дээшлүүлэх боломжийг олгодог
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0