Монголын казахуудын сурган хүмүүжүүлэх эвийг сурган хүмүүжүүлэх угсаатан зүйн үндсэн дээр судалж түүнийг өнөөгийн нөхцөлд сэргээх чиглэлийг зорилго болгон тавьсан бөгөөд тогтолцооны асуудлыг авч үзээд сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны уламжлалт тогтолцоог илрүүлэн гаргав. Ялангуяа ардын сурганы арга барил, эв дүй, хэрэглүүр, зарчим, үйл ажиллагааг зохион байгуулах хэлбэр зэрэгт тал бүрийн анализ хийж тодорхой баримтаар нотлохыг оролдов. Ардын сурганы арга барил, хэрэглүүр, хэлбэрийг гурван хүрээнд хоёр чиглэлээр сэргээх боломж байгааг тэмдэглээд, өрх гэрт, сургууль боловсролын байгууллагын хүрээнд, ястан аймгийн хэмжээнд сэргээх чиглэлүүдийг гаргасан болно.