Манай орны мал сүрэгт боом болон дуут хавдар өвчнүүдийн гаралт жилээс жилд буурахгүй байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад боом болон дуут хавдар өвчнөөс нэгэн зэрэг хамгаалах хам вакцин байхгүй байна.
Бид боом, дуут хавдар өвчний гаралт, түүний эдийн засагт учруулж буй хор хохирол, одоогийн хэрэглэгдэж байгаа вакцинуудын чанар, дутагдалтай талуудыг тооцож үзээд, Монголд анх удаа хэрэглээний технологийг боловсронгуй болгох үүднээс эдийн засгийн өндөр үр ашигтай, хэрэглэхэд хялбар, мал амьтанд хоргүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн буюу вакцины шинэ дэвшилтэт технологи боловсруулж лабораторийн болон үйлдвэрлэлийн нөхцөлд турших ажлыг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү бүтээлийн ач холбогдол нь Монгол орны нөхцөлд мал, амьтны боом, дуут хавдраас сэргийлэх хам вакцины дэвшилтэт технологи боловсруулж, лабораторийн болоод үйлдвэрлэлийн хязгаарлагдмал нөхцөлд туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлэн зах зээлд гаргахад бэлэн болсонд оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0