Манай оронд төлөвшин тогтож байгаа ардчилсан төр, эрх зүйн шинэ тогтолцооны оюун соёлын хүрсэн төвшин, өнөөгийн дүр төрх, эл судалгаагаар дэвшүүлсэн асуудал, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх зарим хувилбар, арга замыг онолын хийгээд практик шийдлийн талаас нь хөндөж тавьсан нь Монголын төр, эрх зүйн тогтолцоог даяршлын болон үндэсний үнэт зүйл, ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх, цаашид боловсронгуй болгох асуудлуудыг урьдчилан тооцооход онол, судалгааны төдийгүй практик ач холбогдолтой юм.