Цусыг шүүх болон сийвэнг тунгаах аргыг дотоод хордлого бүхий зарим өвчний эмчилгээнд дагнан ба хавсран хэрэглэж үр дүнг судалж, практикт нэвтрүүлэхээр дэвшүүлэв. Гемосорбц ба плазмаферез эмчилгээг ДХ илэрсэн хэвлийн хөндийн хагалгааны дараах идээт хүндрэл цусан үжлийн үед дагнан ба хавсран хэрэглэж,үр дүнг судлах, гуурсан хоолойн багтраа өвчний үед эфферент эмчилгээний гомезостаз болон дархлаанд үзүлэх нөлөөг судлах,элэгний архаг өвчний үед гемосорбц, плазмаферез эмчилгээний үр дүнг тодорхойлох, гемосорбц ба плазмаферез эмчилгээний үр дүнг өвчний эмнэлзүй, лаборатори, биохимийн зарим шинжилгээгээр үнэлэх боломжтой.