Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд мал сүргийн дунд багагүй халдварлалтай байгаа зарим зооноз, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, улмаар эрүүлжүүлэх зорилгоор Монгол Улсын Их хуралаас батлан хэрэгжүүлж буй “Монгол мал,” үндэсний хөтөлбөрт мал, сүргийг бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд малын бруцеллёз өвчний тархалт, халдварлалтын түвшинг Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн буюу аймаг, хот, сум, баг, суурийн хэмжээнд тархвар зүйн аргачилалыг ашиглан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох зайлшгүй шаардлага урган гарч байна.
Бруцеллёз өвчний тархалт, халдварлалын түвшинг үнэн зөв, магадлал сайтай тогтоосноор өвчнийг хянах арга хэмжээг хэрэгжүүлэх, улмаар эрүүлжүүлэх ажлыг явуулахад нэн чухал шаардлагатай байдаг ийлдэс судлалын аргуудын хүндрэл, бэрхшээлийг багасгах зорилгоор бруцеллёзын байгалын халдварыг, вакциндсаны дараах дархлааны хариу урвалаас ялгаварлан оношлох өндөр мэдрэг, өвөрмөц чанар бүхий НТУ-ын эсрэгтөрөгчийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь бүтээлийн практик ач холбогдол оршино.
Мөн нутгийн монгол малын цусны ийлдэс дэх “бруцелла”-ийн эсрэг үүссэн өвөрмөц эсрэгбиемийн хэвийн болон эмгэгийн таньцын босгыг шууд бус ФХЭБУ-аар тогтоосон нь уг өвчний оношийг үнэн зөв, өндөр магадлалтай тогтооход нэн тэргүүнд хүлээгдэж байсан үр дүн юм.
Түүнчлэн өнөө үед улс орон бүр бруцеллёзоос сэргийлэх зорилгоор, 2-3 төрлийн вакциныг янз бүрийн тун, өөр өөр аргаар хэрэглэж байгаа боловч Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (ДАЭМБ)-аас бруцеллёзоос сэргийлэх вакциныг нүдэнд дусааж хэрэглэх аргыг тухайн орны нөхцөлд тохируулан авч нутагшуулахыг зөвлөж байна. Энэхүү бүтээлд дээрх олон улсын байгууллагын зөвлөмжийг өөрийн орны нөхцөлд туршин, вакциныг нүдэнд дусаах аргаар хэрэглэсний дараах дархлааны хариу урвалын үргэлжлэх хугацааг судлан тогтоосонд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн ач холбогдол оршино.
ДҮГНЭЛТ
1. Манай орны зүүн бүсийн аймгуудад явуулсан бруцеллёзын халдварлалт, тархалтын судалгаагаар Сүхбаатар аймгийн үхэр сүргийн
0.62%, бог малын
0.06%, тэмээний 1.15%, Хэнтий аймгийн үхэр сүргийн
0.82%, бог малын
0.18%, тэмээний
2.19%, Дорнод аймгийн үхэр сүргийн
0.76%, бог малын
0.32%, тэмээний 1.06% нь тус тус бруцеллёзын халдварлалттай байгаа нь тогтоогдож тэмээ болон бог малын халдварлалт улсын дундажаас өндөр, харин үхрийн халдварлалт бага байна.
2. Мал аж ахуйн үндсэн нэгж болох суур, өрхийн хувьд Хэнтий аймгийн хэмжээнд нийт 855 өрх тандалт шинжилгээнд хамрагдсанаас 55 өрх буюу
6.4% нь, Дорнод аймгийн хэмжээнд 777 өрх тандалт шинжилгээнд хамрагдсанаас 37 өрх буюу
4.7% нь, Сүхбаатар аймгийн 813 өрх шинжилгээнд хамрагдсанаас 31 өрх буюу
3.8% нь бруцеллёзоор тайван бус байгаа нь цаашид бруцеллёзын халдвар тархах эрсдэл буйг харуулж байна.
3. Бруцеллёзыг оношлох НТУ-ын мэдрэг чанар
77.54%, өвөрмөц идэвх
99.9% -тай байгаа нь уг урвалыг цаашид бруцеллёзын ийлдэс судлалын бататгах шинжилгээнд ашиглаж байх нь үр дүнтэй болохыг харуулж байна
4. Малын бруцеллёзыг оношлох НТУ нь бруцеллёзоос сэргийлэх вакцин хэрэглэсэний дараа үүссэн дархлааны хариу урвалаас хоруу чанар бүхий “бруцелла”-ийн халдварыг ялгаварлан оношлох бүрэн боломжтой байна.
5. Нутгийн малын цусны ийлдсэнд бруцеллёзыг оношлох шууд бус ФХЭБУ –г хэрэглэхэд үхрийн ийлдсийн хэвийн таньцын дээд хязгаарыг 11 EU (OD=
0.130) -ээр, эмгэгийн таньцын доод хязгаарыг 22 EU (OD=
0.230)-ээр., хонь ба ямааны хэвийн таньцын дээд хязгаарыг 14 EU (OD=
0.200) ба 16 EU (OD=
0.210) –ээр харин эмгэгийн таньцын доод хязгаарыг 20 EU (OD=
0.260) ба 21 EU (OD=
0.270) -ээр тус тус тооцон хэрэглэж байх нь тохиромжтой.
6. Бруцеллёзоос сэргийлэх вакциныг нүдэнд дусааж хэрэглэхэд вакциндсанаас хойш 8 сарын дараа монгол үхрийн
92.7%, тэмээний
96.0%, сарлагын
90.0%, ямааны
87.8%, хонины
82.9%-д тус тус дархлааны хариу урвал бүрэн сөрөгжиж байна. Бруцеллёзоос сэргийлэх вакциныг нүдэнд дусаах аргаар нутгийн монгол малд хэрэглэхэд аюулгүй, шингэний дархлааны хариу урвал богино хугацаанд сөрөгжиж байгаа нь малын эрүүлжилтийн үзүүлэлтийг ийлдэс судлалын аргаар тодорхойлох боломж олгох давуу талтай байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 4
Ишлэгдсэн тоо : 0