Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн ЭЭЗ-н болон криминологийн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4666
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Ой, ойгоос хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, ойд учирсан хор уршиг

Аннотаци

Ойн нөөцийн хомсдол, экологийн доройтол нь Монгол орны төдийгүй хүн төрөлхтөний тулгамдсан асуудал болж ойн баялгийг хууль бусаар ашигласаны улмаас экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн нийгмийн хор аюул, бүрэлдэхүүн, зүйлчлэл болон криминологи шинж, шалтгаан нөхцлийн талаар дагнасан судалгаа хийгдээгүй, гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх оновчтой, үр нөлөөтэй арга замыг тодорхойлж чадаагүй зэрэг нь энэ сэдвийг сонгон судлахад хүргэлээ.
Ой хамгаалах төрийн бодлогын хэрэгжилт, ойг хамгаалж ирсэн түүхэн уламжлал, шинэчлэл, харьцуулсан судлалын асуудал, нийгмийн хор аюул, гэмт хэргийн бүрэлдэхүүний онцлог шинж, энэ гэмт хэргийн криминологи шинж, шалтгаан нөхцлийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа явуулсаны үндсэн дээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй арга замыг тодорхойлж, санал дүгнэлт гаргахаар судалгаа хийлээ.
Сэдвийг судлах хэрэгцээ, шаардлага нь энэ сэдвээр цогц судалгаа хийгдээгүй; ойн нөөцийн хомсдол, доройтол нь хүн төрөлхтөний тулгамдсан асуудал болж ой хамгаалах эрх зүйн арга хэрэгслийн талаар эрэл хайгуул хийх шаардлага тулгарсан; ойн хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн талаар иргэд мэдлэг, мэдээлэл багатай, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх оновчтой арга замыг тодорхойлж чадаагүй; ойн гэмт хэргийг зүйлчлэх, илрүүлэх, мөрдөн шалгах шүүн таслах ажиллагааны практик боловсронгуй бус, шинжлэх ухааны үндэслэл муутай, урсгалаар явж байгаа, хууль хяналтын байгууллагууд уялдаа холбоогүй, гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөргүй; Эрүүгийн хууль, Ойн тухай хууль болон бусад хууль тогтоомжууд нь зөрчилтэй, практикт нийцэхгүй, хэрэгжихгүй байгаа бодит шалтгааныг илрүүлэн гаргаж хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ойн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй арга замыг тодорхойлоход оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 81
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :