Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол малын өөхлөг эдийн хими-технологийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2934
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Чөмөг, тагалцагны зөөлөн эд, дотор өөх, тосны хүчлийн бүрэлдэхүүн, тосонд уусдаг амин дэм

Аннотаци

Судалгааны ажлын зорилго:
Бэлчээрийн монгол малын өөхлөг эдийн тосны биохимийн найрлагын онцлог шинж чанарын судалгааны үр дүнг нэгтгэн, тэдгээрийн хэрэглээний чиглэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтооход судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны ажлын зорилт:
1. Малын өөхлөг эдийн хүнс тэжээлийн үнэт чанарт үнэлгээ өгөх, үүнд:
-Малын өөхлөг эдийн биохимийн бүрдэл
-Өөхлөг эдийн тосны хүчлийн бүрдэл
-Өөхлөг эдийн тосонд уусдаг амин дэмийн бүрдэл
-Эрдэс бодисын бүрдэл зэргийг судлах

2. Түүхий эдийн судалгааны үр дүнг ашиглан тосны ханаагүй хүчлийн баяжмал үйлдвэрлэх технологийн шийдэл гаргах

3. Шинэ бүтээгдэхүүний химийн бүтэц, найрлага, тэжээллэг чанарын судалгаанд үнэлэлт өгөх

Хамгаалалтанд хэлэлцүүлэх шинжлэх ухааны үндсэн асуудал:
-Өөхлөг эдийн хүнс, биологийн үнэт чанар, тосны хүчил, тосонд уусдаг амин дэм, эрдэс бодисын агууламжийн үзүүлэлтүүд
-Өөхлөг эдийн тос ялгах технологийн шийдэл
-Тосыг цэвэршүүлэн ялгаж ханаагүй хүчлээр баялаг бүтээгдэхүүн гаргах технологийн шийдэл
-Бүтээгдэхүүний тосны хүчлийн бүрэлдэхүүний агууламж
-Шинэ бүтээгдэхүүний тосонд уусдаг амин дэмийн өндөр агууламж

Нэгдсэн дүгнэлт
1. Бэлчээрийн маллагаатай монгол малын өөхлөг эдийн биохимийн бүрдэл, биологийн үнэт чанарын судалгааг мал, өөхлөг эдийн төрлөөс хамааруулан гүйцэтгэж, дотоод, гадаадын сайн үүлдрийн малын өөхлөг эдтэй харьцуулан тогтоов. Малын өөхлөг эдийн биохимийн найрлагыг задлан шинжлэхэд чөмөг, дотор өөхөнд 3%, тагалцагны зөөлөн эдэд 38%-ийн уураг, чөмөг, дотор өөхөнд 86%, тагалцагны зөөлөн эдэд 43%-ийн тос, өөхлөг эдийн
0.1-1.9%-ийг эрдэс бодис эзэлж байна.

2. Чөмөг, тагалцагны зөөлөн эдийн тосны ханасан, ханаагүй хүчлийн харьцаа монгол адууны өөхлөг эдэд 1:1.3, бусад малын өөхлөг эдэд ойролцоогоор 1:1, ханасан хүчилд зонхилогч С16 ба С18 хүчлийн харьцааны дээд хязгаар адууны өөхлөг эдэд 4:1-6:1, бусад малынхад 1.5:1 байна. Эмчилгээний ач холбогдолтой бөгөөд тэжээвэр малын маханд илэрдэггүй ω3 эйкозапентаений (С20:5) хүчил монгол малын өөхлөг эдэд зохих хэмжээгээр агуулагддаг онцлогтой байна. Мөн 6:3 хүчлийн харьцаа зохистой түвшинд байх бөгөөд нийт тосны хүчлийн 65-аас дээш хувийг “эерэг тосны хүчил” бүрдүүлж, холестерол
0.46-1%-ийг эзэлж байгаа тул монгол малын өөхлөг эд нь бие махбодид таатай, чиглэсэн эерэг үйлчилгээ үзүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй байна.

3. Монгол малын өөхлөг эдийн тосонд уусдаг амин дэм, макро, микроэлементийн бүрдлийг малын болон өөхлөг эдийн төрлөөр (кали
263.8-
161.3мкг/%, кальци
15.35-
9.1мкг/%, төмөр-
4.5мкг/%, “А” амин дэм
26.7-
33.4мг/%, “Д” амин дэм
14.0-
40.4мкг%, “Е” амин дэм
12.5-
29.5мг/%) судлан тогтоов.

4. Малын чөмөгний тос гарган авах технологийн шийдлийг боловсруулан гарган авсан чөмөгний тосны гарц адуу, тэмээний чөмгөнд
2.5-
7.5%, бусад дээжийнд 14-22% байна. Чөмөгний тосыг боловсруулах технологийн туршилтыг гүйцэтгэн тосыг тунгалагжуулах, ариутгах, ханаагүй тосны хүчлийн агууламжийг нэмэгдүүлэн царцааж чөмөгний тосны баяжмал гарган авах технологийн шийдэл боловсруулав. Дээрх шийдлийн дагуу гарган авсан чөмөгний тосны баяжмалын гарц 50% байна. Хадгалалтын хугацааг ахуйн хөргүүрт 1 сар байх нь тохиромжтой болохыг тогтоов.

5. Чөмөгний тосны баяжмалын хэрэглээний чанар болон хүний эрүүл мэндэд онцгой нөлөөтэй липидийн тосонд уусдаг амин дэм, тосны хүчлийн бүрдлийг судлан тогтоосон болно. Цэвэршүүлсэн чөмөгний тосны баяжмалын холестеролын агууламж
0.19–1.93% болж буурч, ханасан хүчлийн агууламж 1.3-1.5 дахин багасч, ханаагүй хүчлийн агууламж 1.1-1.3 дахин нэмэгдэж байна. Чөмөгний тосны баяжмалын эерэг тосны хүчлийн агууламж өндөр (адууны тос
76.2%, үхрийн тос
73.5%, хонины тос
74.76%, ямааны тос
67.5%, тэмээний тос
70.98%), ώ 6 : ώ3 хүчлийн харьцаа
0.52-
0.78 байна.

6.Малын чөмөгний тосны баяжмал нь импортын ургамлын болон загасны тосонд суурилсан бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц тосны хүчил, тосонд уусдаг аминдэмүүдийг агуулсан бүтээгдэхүүн юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 169
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :