Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжилд шагайн тоглоомын үзүүлэх нөлөөлөл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3845
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : өв соёл, тоглоом, хүүхдийн хөгжил, хэл яриа

Аннотаци

Бид энэхүү ажлаараа тэрхүү их өв соёл-ухааны нэгэн хэсэг болох ардын тоглоом, тэр дундаа шагайн тоглоомын сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил төлөвшилд үзүүлэх нөлөөллийг тусгайлан авч үзэхээр шийдсэн юм. Ингэсний учир нь:
•Бага насны хүүхдийн голлох үйл ажиллагаа нь тоглох үйл байдаг.
•Шагайн тоглоом нь бага насны хүүхдийн тоглож ирсэн уламжлалт тоглоом байсан. Өнөө ч гэсэн энэ тоглоом ашиглагдсаар байгаа.
•Шагайн тоглоомыг эрдэмтэн судлаачид тодорхой хэмжээгээр сонирхон судалж ирсэн хэдий ч сургуулийн өмнөх боловсролын арга зүйн хүрээнд бага насны хүүхдийн хөгжил, төлөвшлийн тодорхой чиглэлд үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан судалгааг хийгээгүй байна.
Бидний энэхүү судалгааны ажлын судлах асуудал нь бага насны хүүхдийн хэл ярианы хөгжилд шагайн тоглоомын үзүүлэх нөлөөллийг сайжруулах арга зам болно.
Бидний судалгааны ажлын зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл ярианы хөгжлийн тодорхой чиглэлд шагайн тоглоомын үзүүлэх нөлөөллийг сайжруулах аргачлал боловсруулж, туршин хэрэглэж, үр дүнг үнэлэхэд оршсон.
Бидний судалгааны ажлын судлагдахуун нь бага насны хүүхдийн монгол үндэсний шагайн тоглоомоор тоглох болон багшийн дэмжих үйл ажиллагаа, судлах зүйл нь бага насны хүүхдийн шагайгаар тоглох явцад тэдний хэл яриа (авиа дуудлага, хэл ярианы чадвар)-нд гарах өөрчлөлт, түүнд багшийн дэмжих үйл ажиллагааны нөлөөлөл байсан болно.
Бид энэ судалгааныхаа дараах үр дүнг хамгаалах юм. Үүнд:
• Урьдчилсан судалгааны ажлынхаа:
o Түүнээс гарсан үр дүн
o Хүүхдийн авиа дуудлагын төлөвшил нь тухайн авианы дуудлагад өгүүлэхүйн эрхтний оролцоо, түүний хэлэгдэх байрлалаас хамаардаг зүй тогтол
• Үндсэн туршилт-судалгааныхаа:
o Шагайн тоглоомыг хүүхдийн хэл ярианы хөгжилд нөлөөлөх үр нөлөөг нь дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулах аргачлал
Энэхүү диссертацийн ажил нь 3 бүлэг, 10 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдэнэ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 397
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :