Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголд ургадаг Сөөгөн боролзгоны геномын болон фармакологийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2856
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : гаплотип, филогенетикийн судалгаа, матК ген, хлоропласт, гентамицин

Аннотаци

Ургамлын гаралтай шинэ эмийн бэлдмэлийг судлах явцад тулгамдаж буй нэг асуудал бол түүхий эдийн асуудал юм. Иймээс сүүлийн жилүүдэд ургамлын зүйлийг тодорхойлоход мэдрэг болон өвөрмөц чанараараа 96%-с дээш геномын судалгааны аргыг өргөн хэрэглэх болжээ. Бид судалгааныхаа объект болгож Түвд ба Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг Сарнай цэцэгтний (Rosaceae) овогт хамаарах Сөөгөн боролзгоныг сонгож авсан.
Монголд ургадаг Сөөгөн боролзгоны (Dasiphora fruticosa L.) хлоропластын геномын судалгаа хийх, фармакологийн зарим үйлдлийг тогтоох зорилго тавилаа.
Монголд ургадаг Сөөгөн боролзгоны хлоропластын matК генийн нуклеотидын дарааллыг тогтооход М1, М2, М3, М4 гаплотип илрэв. Энэхүү судалгаагаар илрүүлсэн гаплотипыг Genbank-нд бүртгүүлж AB793589, AB793590, AB793591, AB793592 бүртгэлийн дугаар авсан. Монголд ургадаг Сөөгөн боролзгоны популяциудын matК генийн нуклеотидын дарааллыг Genbank-д бүртгэлтэй лавлагаа гаплотипүүдтэй харьцуулахад үүсмэл бүлэгт хамаарагддаг В7, В8, В11, В12 гаплотиптэй генетик алслал хамгийн бага ялгаатай (0,009) байна.
Сөөгөн боролзгоны бэлдмэл нь хорон чанар багатай, бөөр хамгаалах, нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, суулгалтын эсрэг үйлдэл үзүүлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 305
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :