Манжийн колончлогчдын дэмжлэгтэйгээр Ар Монголд нэвтэрсэн хятадын худалдаа тус орны зах зээл дээр 200 гаруй жил ноёрхохдоо, монголын түүхэнд ул мөрөө гүнзгий үлдээсэн. Иймд Ардын хувьсгалын өмнөх монголын нийгмийн хөгжил, гадаад харилцааны түүхийг иж бүрэн шинжлэн шийдвэрлэхэд хятадын худалдаа, түүний тухайн үеийн монголын түүхэнд эзлэх байрыг зайлшгүй нарийвчлан судлах шаардлагаар архивын арвин хэрэглэгдэхүүнд тулгуурлан, XIX-XX зууны эхэн үеийн хятадын худалдааны зохион байгуулалт, бүтэц, мөлжлөгийн механизм, шинж, монголын нийгэм-эдийн засгийн хөгжилд түүний үзүүлсэн нөлөө, тухайн үеийн монгол-хятадын худалдаа-эдийн засгийн харилцааны шинж чанар, онцлогийг тодруулсан болно.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 6
Ишлэгдсэн тоо : 0