Монгол бичгийн цагаан толгойн үсэг үзэх үеийн тулгамдсан асуудлын нэг бол монгол бичгийн үсэг 3 үед, 3 өөр дүрсээр бичигддэг. Яагаад нэг үсэг 3 өөр, 2 өөр эсвэл 1 дүрстэй бичигддэг байгааг судалж, бидний өвөг дээдэс Монгол бичгээ зохиохдоо сав, шим ертөнцийн хэлбэр дүрсийг авч зохисон байна гэдгийг гаргасан. Ингэхдээ эгшиг үсэг бол хүн ертөнцийн үсэг, Х,Г, Д, Т, Ж,З үсэг бол шим ертөнцийн үсэг, Н,С,Б,Ц,Л,М,Р,Е үсгүүд бол сав ертөнцийн үсэг гэдгийг хэлний айн дагуу буюу утга, бүтэц, хувиргал, соёл, хэрэглээний талаар баталсан. Үүнийгээ Дархан-Уул аймгийн Оюуны-Ирээдүй цогцолбор сургуульд 2012-2015 оны хооронд 3 жил туршиж үр дүнгээр нь баталсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0