Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хэлэнд гийгүүлэгч авиа сэлгэх үндсэн зүй тогтол



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 417
Хамгаалсан он : 1990
Түлхүүр үг : төвшин, авиан зүй, арга, хам, судлал, сул, аялгуу

Аннотаци

Орчин цагийн монголын утга зохиолын хэл ба түүний нутгийн аялгуунд авиа сэлгэх ёсыг бусад монгол хэл аялгуутай харьцуулан судалж, гийгүүлэгч авианы сэлгэх түгээмэл зүй тогтлыг нээн илрүүлэхэд оршино. Үүний тулд дараах зорилтыг шийдэх юм. Үүнд: - авианзүйн төвшинд монгол хэлний гийгүүлэгч авианы сэлгэцийг ангилах, авиалбар зүйн төвшний фонемын хэлэх, сонсох, утга ялгах тод сул байранд монгол хэл аялгууны чанга, сул гийгүүлэгч: хамжих, шүргэх, хамжин шүргэх гийгүүлэгч; хэлний, уруулын гийгүүлэгч; хатуу, зөөлөн гийгүүлэгч авиаг задлан шинжилж, тогтолцоог гаргах,
- монгол хэл аялгуу дахь авианы сэлгэцийн бодит жишээг харьцуулан шинжилсний дүнд гийгүүлэгч авианы зэрэгцсэн ба зэрэгцсэн бус сэлгэцийн зүй тогтлыг гаргаж тайлбарлах юм. Судалгааны арга зүйн үндэс: Энэ ажлын онолын арга зүйн үндэс нь диалектик материализмын сургаал юм. Монгол хэлэнд гийгүүлэгч авиа сэлгэх зүй тогтлыг судалж гаргахдаа түүхэн харьцууллын арга, түүнчлэн бүтэц судлалын аргын заримыг хэрэглэв. Монгол хэлний хам ба цуваа цагийн авиа зүйн нийтлэг болон тусгай асуудлаар нэрт алтайч, монголч эрдэмтдээс туурвисан бүтээлд тулгуурлан уг судалгааг хийв. Судалгааны ажлын шинэлэг зүйл: Авиалбар зүйн төвшинд олон монгол хэл, нутгийн аялгууны авиаг авиалбарын хэлэх сонсох тод сул байр, утга ялгах тод сул байрын үүднээс анх удаа задлан шинжилж, дурдсан хэл аялгуунуудад гийгүүлэгч авиа зэрэгцсэн ба зэрэгцсэн бусаар сэлгэх ёсыг харьцуулах аргаар судалж, сэлгэж байгаа шалтгаан нөхцлүүдийг илрүүлэн тайлбарлав. Судлагч монголын утга зохиолын хэлний авиалбарын тогтолцоо дахь чанга сул; хэл уруулын гийгүүлэгч; хамжих, шүргэх, хамжин шүргэх гийгүүлэгч; түүнчлэн хатуу зөөлөн гийгүүлэгч авиаг утга ялгах тод байрын үүднээс судлан цэгцэлж, хэлэх сонсох ба утга ялгах сул байрын үүднээс гийгүүлэгч авиалбарын хувилбар, сэлгэцүүдийг гаргасны үндсэн дээр сэлгэцийн түгээмэл зүй тогтлыг нээн гаргав. Авианы эсрэгцэл ба ялгарах шинжийг судалгааны ажлынхаа тулгуур болгож, шуугиант сонсголонт; хэл уруул; хатуу, зөөлөн гийгүүлэгч авианы ялгарах шинжийг диалектик материализмын арга зүйн үүднээс нэг талаас авиалбар зүйн, нөгөө талаас авианзүйн, ба эдгээрийн харилцан нөхцөлдсөн байдалд авч үзээд гийгүүлэгч авиаг эсрэгцлийн шинжээр ангилсан тогтолцоог боловсруулжээ. Судалгааны ажлын практик ач холбогдол: Энэ ажлын практик ач холбогдол нь орчин цагийн монголын утга зохиолын хэлний зөв дуудах зүйн хэм хэмжээ, мөн зөв бичих зүйн дүрмийг улам боловсрхонгуй болгохтой холбоотой юм. Судалгааны ажлын материалыг монгол хэлнүүдийн нутгийн аялгуу, орчин цагийн монгол хэлний авиа зүйн сурах бичиг зохиох, түүнчлэн орчин цагийн монголын утга зохиолын хэлний авиа зүй, авиалбар зүйн асуудлаар мэргэжлийн курс, семинар хийхэд хэрэглэж болно.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 423
Сүүлийн сард 18
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :