Монгол хэлний биеийн төлөөний нэр нь нэр аймгийн дотроос хамгийн өвөрмөц шинжтэй юм. Биеийн төлөөний нэрийн өөр өөр үндсүүд нь угтаа өвөг монгол хэлний нэгэн язгуураас салбарлан гарсан байдаг. Хэдий тийм боловч тэдгээр эртний язгууруудын тухай асуудал эдүгээ хүртэл маргаантай хэвээр байсаар байгаа билээ. Өвөг монгол хэлний биеийн төлөөний нэр нь маш нарийн тогтолцоотой байжээ. Зохиогч энэхүү бүтээлдээ монгол хэл ба алтай язгуурын төрөл хэлнүүдийг түүхэн үүднээс харьцуулан үзсэний үндсэн дээр биеийн төлөөний нэр тус бүрийн эртний үндсийг сэргээн тогтоосны дээр өвөг монгол хэлний үеэс өнөөг хүртэлх биеийн төлөөний нэрийн ерөнхий тогтолцоог баримжаалан гаргасан байна. Өвөг монгол хэлний биеийн төлөөний нэрсийн үндэс нь ГЭГ гэсэн бүтэцтэй байсныг сэргээн тогтоож улмаар тэдгээрийн цаашдын хувьсгалыг авианы харилцан нөлөөллийн үүднээс тайлбарлажээ.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0