Монгол хэлний авиалбар зүйн тогтолцоог Г.И.Рамстедт, Б.Я.Владимирцов, Н.Поппе, Г.Д.Санжеев нар болон бусад зарим эрдэмтэд түүхэн үүднээс харьцуулан судалсан билээ. Сүүлийн жилүүдэд үлэмж чухал бичгийн дурсгалууд олноор олдож, урьд тодорхой мэдэгдэхгүй байсан хэл аялгуунуудыг судаллаа. Түүнчлэн монгол хэл аялгуунууд болон монгол бичгийн дурсгалуудтай тэдгээрийн хэрхэн холбогдох талаар олон чухал судалгаанууд гарчээ. Энэ бүхэн нь монгол хэлний авиалбарын хувьсгалыг түүхэн-харьцуулсан хэлшинжлэлийн үүднээс судлах таатай боломжийг бидэнд олгож байна. Зохиогчоос энэхүү ганц сэдэвт зохиолдоо монгол хэл аялгуунуудын авиалбарын тогтолцоо, авианы байрлал болон урт, хос эгшгийн эртний хэлбэр, гийгүүлэгчийн тагнайшил, авианы сулрал хйигээд ижилшлийн түүхэн үйл явцыг сэргээн тогтоосон болно. Энэхүү цуваа цагийн судалгаа нь "Монгол хэлний түүхэн авиалбарзүй"-н талаар гарсан анхны ганц сэдэвт зохиол болно.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0